Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Манай улсад хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн эрх зүйн харилцааг зохицуулах шаардлага өндөр байна
 
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-эрдэнэ хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианог өнөөдөр (2026.07.01) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезиано, Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн Н.Нямсайхан, МУИС-ын Хууль Зүйн Сургуулийн Олон улсын хувийн эрх зүйн ахлах багш Б.Тамир нар оролцов.
Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, олон улсын шилдэг туршлага, эрх зүйн зарчмыг үе шаттайгаар нэвтрүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн боловсруулсан гэрээ конвенц эрх зүйн баримт бичиг, судалгааг судлах нь олон улсын сайн туршлагаас суралцахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа дэд сайд уулзалтын эхэнд онцлов.
Мөн дэлхий нийтэд дижитал эдийн засаг, шинэ техник технологи эрчимтэй хөгжиж байгаатай зэрэгцэн дижитал хөрөнгийн эрх зүйн зохицуулалт улс орнуудын нийтлэг анхаарлын төвд байна. Монгол Улс 2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг баталж, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах суурь эрх зүйн орчныг бүрдүүлсэн ч хувийн эрх зүйн хүрээнд дижитал хөрөнгийн өмчлөл, шилжүүлэг, барьцаа, өвлөх эрх болон хил дамнасан эрх зүйн харилцааг зохицуулах асуудлаар цаашид судалгаа, эрх зүйн хөгжүүлэлт хийх шаардлага байсаар байна. Иймд дижитал хөрөнгө болон хувийн эрх зүйн (Digital Assets and Private Law) чиглэлээр боловсруулсан судалгаа, зарчим, олон улсын сайн туршлагыг судалж, үндэсний хууль тогтоомжийн шинэчлэлд ашиглах сонирхолтой байгаагаа Хувийн эрх зүйн ижилтгэх олон улсын хүрээлэнгийн Дэд ерөнхий нарийн бичгийн дарга Анна Венезианод уламжиллаа.
Уулзалтын хүрээнд талууд олон улсын эрх зүйн баримт бичгийг зөвхөн судлахаас гадна, үндэсний хууль тогтоомжид оновчтой нутагшуулах, практикт үр дүнтэй хэрэгжүүлэх, энэ хүрээнд УНИДРУА -ийн арга зүйн зөвлөгөө, харьцуулсан эрх зүйн судалгаа, олон улсын сайн туршлага нь Монгол Улсад хэрэгжүүлж буй хувийн эрх зүйн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулах талаар нээлттэй санал солилцов.
Мөн хууль зүйн салбарын ажилтан, албан хаагчид, залуу хуульчдын олон улсын хувийн эрх зүйн чиглэлээрх мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхэд УНИДРУА-ийн туршлага, сургалт, чадавх бэхжүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Хувийн эрх зүйг ижилтгэх олон улсын хүрээлэн (УНИДРУА”)-ийн 100 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд манай улс гишүүнээр 2023 онд элссэн. Тус онд УНИДРУА -ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Игнацио Тирадо Монгол Улсад айлчилснаар хоёр улсын хамтын ажиллагаа өргөжсөн билээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.