Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Улсын хэмжээнд 530.4 мянган га талбайд тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат 2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнг танилцууллаа.

 Цаг агаарын төлөв байдалтай уялдуулан хаврын тариалалтын ажлыг 05 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлж урьдчилсан байдлаар 361.8 мянган га-д үр тариа, үүнээс 315.7 мянган га-д улаанбуудай,12.5 мянган га-д төмс, 11.8 мянган га-д хүнсний ногоо, 54.9 мянган га-д малын тэжээл, 89.2 мянган га-д тосны ургамал нийтдээ 530.4 мянган га талбайд тариалалт хийсэн талаар сайд Ц.Идэрбат мэдээллээ.

Тариалалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэхэд чиглэгдсэн зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар улаанбуудай, төмс, тосны ургамлын тариалалт дууссан бөгөөд харин малын тэжээлийн тариалалт 7 дугаар сарын эхний 10 хоног хүртлэх хугацаанд үргэлжлэх төлөвтэй байгаа аж.

Энэ жилийн хувьд 270.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн. Одоогоор тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид нийт 108.9 мянган га-д уриншийн нэгдүгээр боловсруулалт хийсэн, уринш боловсруулалт үргэлжилж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас тариалангийн бүс нутгуудад  7-9 дүгээр саруудад хур тунадас багатай, хэт халалтын үргэлжлэх хоногийн тоо их байх урьдчилсан төлөвийг гаргасан бөгөөд цаашид таримал ургамлын ургалтын хугацаанд хөнөөлт организмын тархалт нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй байгаа тул ургамал хамгааллын технологийн зөвлөмжийг гарган тариаланчдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

“Атар-4 Тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы хүрээнд Засгийн газраас хариуцан төлөх хүүгийн дэмжлэгтэй, арилжааны банкны эх үүсвэр бүхий хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэж, арилжааны 7 банктай Санхүүжилтийн гэрээ байгуулсан. Өнөөдрийн байдлаар арилжааны банкнаас нийт 854 иргэн, аж ахуйн нэгжид 128.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгоод байгаа бөгөөд зээлт олголт үргэлжилж байна.

ХХААХҮЯ малын гаралтай түүхий эд болох яс, ноос болон нүүрсийг ашиглан бордоо үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжүүд эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хөрс бордох талбайн туршилтыг хэрэгжүүлж байна. Туршилтын үр дүнд тулгуурлан дотоодын бордоо үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, үндэсний үйлдвэрийн бордоог газар тариалангийн салбарын хэрэглээнд нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд дурдав.

Мөн “Нутагтаа эзэн 100:1000” төслийг хэрэгжүүлж, 17 аймгийн 25 суманд  986.0 сая төгрөгийн үнэ бүхий 3 төрлийн тэжээлийн таримлын 412 тонн үрийг олгосоноор тэжээлийн таримлын тариалалт 2300 га-аар нэмэгджээ. Цаашид энэхүү төслийг малчид, иргэдийн хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж сайжирч, мал аж ахуйн салбарын эрсдлийг бууруулахад томоохон дэмжлэг болно гэдгийг онцоллоо.

Цаашид таримал ургамлын шинэ сорт бүтээх үйл ажиллагааг дэмжих, тариалангийн бүс нутгийн хөрс, цаг уурын онцлогт тохирсон нутагшсан сортын үрээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах тогтолцоог бүрдүүлэх, Хөдөө аж ахуйн техникийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, усалгаатай талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа, хөдөө аж ахуйн салбар ажиллах хүчний хомсдолтой тулгарч байгаа бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх үндсэн гарц нь үйлдвэрлэлийн механикжуулалт, ухаалаг технологийн нэвтрүүлэлт, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогыг эрчимжүүлэх явдал гэдгийг сайд Ц.Идэрбат хэллээ.

2026 оны хаврын тариалалтын урьдчилсан дүнгийн талаарх танилцуулгатай холбогдуулан “Тариалангийн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангах, ургамлын ургалтын хугацаанд үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах арга хэмжээг бүс, орон нутгийн онцлогт нийцүүлэн шуурхай зохион байгуулах, ургац хураалтын бэлтгэл ажлыг ханган ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга нарт даалгав. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Ургацын комиссыг байгуулж, ургац хураалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, шуурхай зохицуулж ажиллах юм.   

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.