Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч 23 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 80.4 хувьтай байна.

Тодруулбал, хотын захиргааны хуучин барилгыг “Хүүхэд хөгжлийн ордон” болгон тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу “Хүүхдийн ордон-II” буюу Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд холбогдох байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж, шаардлагатай төсөв, хөтөлбөр, төлөвлөгөө болон захирамжийн төслийг боловсруулан, судалгаа шинжилгээний ажлыг хийж байна.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрийн авто тээврийн шалган бүртгэх товчоодод 24 цагаар ажиллах 10 хяналтын пост, баталгаат бус замд 21 хяналтын пост байгуулан ажиллуулах захирамжийн төслийг боловсруулсан. Нийслэлийн 10 авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд НЭМГ, ТЦА-ны ажилтнууд хяналт шалгалт, халдваргүйжүүлэлт хийж байна. Маршрутын бус 21 замд НОБГ, НЦУГ-ын хамтарсан хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 290,6 мянган толгой мал, амьтныг вакцинжуулж, 92 хувийн гүйцэтгэлтэй байна.  

Хот тохижилтын аяныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилтын ажлыг өргөжүүлж, нийт 2349 байгууламжид засвар үйлчилгээ хийлээ. Тодруулбал, 646 спорт тоглоомын талбай, 87 бичил цэцэрлэгт хүрээлэн, есөн цэцэрлэгт хүрээлэн, 279 чийрэгжүүлэх талбай, 34 нэршил бүхий талбай багтаж байна. Мөн 67 байршилд 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн долоодугаар сарын 1-ний байдлаар 12 төрлийн 638,943 ширхэг цэцэг тарьж байна. Гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн хуралдаанд Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын явц, хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар танилцууллаа. Мөн хагас коксон шахмал түлшний нөөц бүрдүүлэх ажлын явцын талаар танилцуулав. Түүнчлэн COP-17 үйл ажиллагааны хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын явцын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин танилцууллаа. Төрийн өмчийн таван цэцэрлэгийн барилгыг ашиглан нэг ээлжид 840 хүүхэд хоёр ээлжид 1680 хүүхдийг хотхоны бага сургуульд хамруулах боломжтой байгаа талаар мэдээллээ. 2026-2027 оны хичээлийн жилд сургууль, цэцэрлэгийн зориулалтаар түрээслүүлэх байрны саналыг долоодугаар сарын 24-ний өдрийг дуустал хүлээн авч байна. Сургуулийн зориулалтаар 46 хорооны нутаг дэвсгэрт саналыг хүлээн авах юм. Харин төрөлжсөн ахлах сургуулийг дөрвөн чиглэлд хөгжүүлэхээр төлөвлөөд байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва дараах үүрэг даалгаврыг өглөө.

  1. Нийслэлийн харьяа байгууллагууд “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний төсөл”-д тусгах саналаа ирүүлэх,
  2. Хөрөнгө оруулалтын ажлыг бүх шатанд эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналтыг тавьж ажиллах,
  3. Хагас коксон шахмал түлш худалдан авах ажлыг эрчимжүүлэх,
  4. 2026 оны долоодугаар сарын нэгнээс улс, нийслэлийн хэмжээнд 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахыг хуулиар хориглосон тул хэрэгжилтийг хангуулах, сурталчилан таниулах,
  5. Хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордны үйл ажиллагааг эрчимжүүлэх,
  6. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, явцыг газар дээр нь шалган, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах,
  7. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх, усаар шүрших ажлыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох албаныханд өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.