Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Дэлхийн худалдааны байгууллагын төв байрны 100 жилийн ой тохиож байна

Женев хотноо долдугаар сарын 1-ний өдөр ДХБ-ын төв байр болох Уильям Раппардын төв (Centre William Rappard) байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэв.

Ёслолын арга хэмжээнд Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Др. Нгози Оконжо-Ивеала, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын Ерөнхий захирал Жильбер Унгбо, НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Татьяна Валовая, Олон улсын Худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Коук-Хэмилтон, Женев мужийн Төрийн зөвлөлийн Ерөнхийлөгч Анн Ильтпольд, Раппардын гэр бүлийн төлөөлөл, Женевт суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.

May be an image of text

Мөн арга хэмжээний хүрээнд Дэлхийн худалдааны байгууллагын төв байранд “WTO Marketplace” албан ёсоор нээлтээ хийж, гишүүн орнуудын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах үйл ажиллагааг эхлүүлэв. Энэхүү санаачилгад Монгол Улс нэгдэж, ДХБ болон Олон улсын Худалдааны төвөөс хамтран хэрэгжүүлж буй “Цахим эдийн засаг дахь эмэгтэй экспортлогчдыг дэмжих” WEIDE сангийн хөтөлбөрт шалгарсан "Гоёл Кашмер" болон "БОГ" компанийн үйлдвэрлэсэн ноолуур, эсгий бүтээгдэхүүнийг борлуулж эхэллээ. Ингэснээр монголын эмэгтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн чанартай, тогтвортой үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг олон улсын байгууллагын төлөөлөгчид болон зочдод сурталчлахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн экспортын зах зээлийг тэлэх, Монголын брэнд бүтээгдэхүүнийг олон улсад таниулахад чухал ач холбогдолтой юм.

Дашрамд тэмдэглэхэд 1926 онд ашиглалтад орсон Уильям Раппардын төв нь олон улсын байгууллагуудад зориулан баригдсан Женев хотын анхны барилга бөгөөд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн нарийн бичгийн дарга нарын газар байрлаж байгаад 1995 оноос хойш Дэлхийн худалдааны байгууллагын төв байр болон үйл ажиллагаагаа явуулж байна.

May be an image of scarf, towel and towel rack

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.