Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Пирамид нь бясалгал гэхгүйгээр ухамсар эрчмээ сэрээхэд тусалдаг багаж

Пирамидын тухай хүмүүсийн ойлголт ямар байгааг мэдэхгүй юм. Ертөнцийн гайхамшигуудын нэг. Ямартаа ч надад таалагддаг.

Хил нээгдэхээр очиж үзэх газруудын жагсаалтад байдаг. Одоогоор найздаа захиалга өгч Пирамид хэлбэртэй гэрлийн бүрхүүл хийлгэлээ. Уг нь найз маань шинэ жилд зориулан лааны суурь хийсэн юм байна лээ. Түүнийхээ дор суугаад бясалгаж сууна. Төсөөллөөрөө тэнд очиж бас болно. Пирамидын зориулалт нь юу байсан тухай хэдэн зүйл байдаг юм байна. Баячууд үнэт эдлэлээ хадгалдаг байсан. Эртний Египтчүүдийн бурхадтай харьцдаг энерги шингэсэн газар байсан.

Хаад, хатдыгаа нөгөө ертөнцөд хүргэхийн тулд биеийг нь хадгалдаг байсан. Элсний шуургын үеэр эртний Египетчүүдийн хоргодох газар байсан. Нил мөрний булингартай усыг цэвэрлэхэд ашигладаг байсан. Баян эртэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн таалалд нийцүүлэхийн тулд барьсан. Фараонуудын үр тариагаа хадгалдаг байсан. Үерийн аюулаас хоргодох газар байсан гэдэг юм байна лээ. Доктор Segu Krishna Ramesh маань өчигдөр янтра мантра тантрагийн тухай ярьлаа. Янтра гэдэг нь багаж хэрэгслүүд юм байна. Доктор Segu Krishna Ramesh-ийн янтранд пирамид ордог ажээ.

Багшийн MEF пирамид нь газрын гүнийн сөрөг эрчмийн нөлөөллийг ул мөргүй болгодог. Үр дүнд нь таны ажил болон гэр бүлд тань эв нэгдэл, амжилт бүтээлийг авчирдаг. Жео-патик стресстэй газар хүн байтугай амьтан ургамал эрүүл байж чаддаггүй. Удаан хугацаанд ийм газар амьдарвал хавдар, хүнд өвчин, онош нь тодорхойгүй өвчин үүсэх шалтгаан болдог гэнэ. Пирамидийг зааврын дагуу зөв суулгаснаар өөрчлөлтийг тун хурдан хугацаанд мэдэрч болдог юм байна. Багшийн пирамид нь таны ажлын орчин болон гэрийн нөхцөлд зориулсан том жижиг хоёр төрөл байдаг. Өдөр нь найз маань пирамид хэлбэртэй захиалсан гэрлийн бүрхүүл авчирч өгсөн. Түүнийг нь бэлэгшээн багшаас пирамидийн тухай асуулаа. Багш маань пирамид чинь бас нэг төрлийн янтра гэлээ. Би сайн мэдэхгүй байсан тул багшийн лайвыг үзээрэй гэлээ. Тэнд янтрагийн тухай ярьсан байгаа. Пирамид нь нэг өгүүлбэрээр хэлбэл заавал бясалгал гэхгүйгээр сэрэхүй ухамсар эрчмээ сэрээхэд тусалдаг багаж хэмээн тайлбарлаж өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.