Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Н.Номтойбаяр: Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборыг байгуулж, дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийднэ

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын зохион байгуулалт, үр дүн болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тэрээр шүлхий өвчний тархалттай холбогдуулан малын халдварт өвчний эрсдэлийг бууруулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 1-нээс Ховд, Баян-Өлгий аймгаас бусад аймаг сумдын наадмыг зохион байгуулагдахгүй гэв. Ингэснээр өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, орон нутгийн удирдлагууд үндсэн чиг үүрэгтээ төвлөрөх шаардлагатай байгааг онцоллоо.

Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахад нийт 20 мянга орчим хүн ажилласны дотор 5500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж, төрийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, урлаг, соёлын салбарынхан хамтран ажилласан байна.

Үндэсний их баяр наадам болон Дэлхийн адууны өдрийн арга хэмжээнүүдээс нийт хоёр тэрбум орчим төгрөгийн орлого төвлөрсөн бөгөөд уг орлого, зарцуулалтад аудитын шалгалт хийж, ил тод, нээлттэй танилцуулахаар ажиллаж байгааг мэдээлэв. Үндэсний их баяр наадмаас олсон орлогоор Үндэсний их баяр наадмын шинэ цогцолборын зураг төслийн ажлыг хийхээр бэлтгэж байна.

Мөн энэ жилээс эхлэн өндөр цолтой бөхчүүдээс давхар допингийн шинжилгээ авсан нь онцлог болсон бөгөөд улсын цолтой бөхчүүдээс допингийн зөрчил илрээгүйг албан ёсоор мэдэгдлээ.

Одоогийн Төв цэнгэлдэх хүрээлэн түүхэн үүргээ гүйцэтгэж дууссан учраас дэд бүтэц, хүртээмжийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд шинэ цогцолборыг Хүй долоон худгийн дэнж дээр байгуулахаар төлөвлөж байна. Тус цогцолборыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон иргэд, аж ахуйн нэгжүүдийн сайн дурын хандиваар байгуулах бөгөөд ирэх жилийн баяр наадмаар ашиглалтад орно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.