Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо

Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлоо. Тус байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва ажиллалаа.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн авто замын гүйцэтгэгчээр “Эко эвсэг зам” ХХК ажилласан юм. Тус зам нь хоёр эгнээтэй, зорчих хэсгийн өргөн нь долоон метр бөгөөд хоёр талаараа явган хүний замтай, гэрэлтүүлэгтэй, ус зайлуулах хоолойтой. Уг авто зам нь “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” рүү чиглэж буй тул хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчих зориулалттайгаар суурийг цементээр бэхжүүлснээрээ онцлогтой.

Зам ашиглалтад орсноор Морингийн давааны болон Барилгын хатуу хог хаягдал боловсруулах үйлдвэрийн чиглэлд зорчих ачааны автомашинууд шороон замаар бус хатуу хучилттай замаар хөдөлгөөнд оролцох боломжтой болох бөгөөд үүний үр дүнд тоосжилт, орчны бохирдол буурах юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.