Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газар нь Америкийн Нэгдсэн Улсад төвтэй "Холт Интернэйшнл" хүүхдийн төлөө олон улсын байгууллагатай хамтран АНУ-д үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийг төрөлх эх орон, өв соёл, уламжлалт ёс заншилтай нь танилцуулах арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ удаад 2002-2007 онд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүд болон үрчилж авсан аав, ээжийг нь Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд өнөөдөр (2026.08.04) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр үрчлэгдсэн хүүхдүүдийн боловсрол, мэргэжил, ажил, амьдралын талаар ярилцаж, төрсөн нутаг, эх орондоо ирсэн сэтгэгдлээс хуваалцав.  Мөн "Холт Интернэйшнл" байгууллагын төлөөлөлтэй цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.

2005 онд үрчлэгдсэн Matthew Grayson АНУ-ын Аризона мужид кино урлагийн чиглэлээр суралцаж байна. Тэрбээр ирээдүйд Монгол Улсын сайн сайхныг дэлхий нийтэд таниулж, хүмүүст эерэг нөлөө үзүүлэхүйц уран бүтээл туурвих зорилготой тухайгаа хуваалцав.

Харин 2002 онд үрчлэгдсэн Melissa Lynne нь "Холт Интернэйшнл" байгууллагаар зуучлуулан Монгол Улсаас үрчлэгдсэн анхны хүүхдүүдийн нэг бөгөөд инженер мэргэжилтэй, хөлөг онгоцны системийн инженерээр ажилладаг. Тэрбээр өөрт нь олдсон амьдралын энэ сайхан боломжийг бусдадаа адил түгээхийн төлөө өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэгээ илэрхийлсэн.

Мөн 2003 онд үрчлэгдсэн Daniel Eric өөрийг нь хайрлаж дэмждэг гэр бүл, найз нөхдийн хүрээлэлд аз жаргалтай амьдарч буйгаа илэрхийлээд, төрж өссөн Монгол орныхоо өв соёл, ахуй амьдралтай биечлэн танилцаж байгаадаа баяртай байгаагаа онцлов.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд болон "Холт Интернэйшнл" байгууллагын хөтөлбөрийн зохицуулагч Пол Ким, Монгол дахь төлөөлөгч Н.Тунгалаг болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсын харьяат хүүхдийг гадаадын иргэн, гэр бүлд үрчлүүлэх ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ үрчлэлтийн дараах хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг.

Монгол Улс Хүүхэд хамгаалах болон улс хооронд үрчлэлтийн асуудлаар хамтран ажиллах тухай Гаагийн конвенцод 1999 онд нэгдэн орсноос хойш өнөөдрийн байдлаар 277 хүүхдийг 18 улсын иргэн, гэр бүлд үрчлүүлсэн байна. Үүнээс хамгийн олон буюу 157 хүүхэд Америкийн Нэгдсэн Улсын иргэн, гэр бүлд үрчлэгдсэн бөгөөд тэдгээрийн 70 хүүхэд АНУ-д төвтэй "Холт Интернэйшнл" байгууллагаар зуучлуулан үрчлэгдсэн байна.

Хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн Монгол хүүхдүүдийг төрөлх эх оронтой нь танилцуулах аяллыг тогтмол зохион байгуулахаас гадна үрчлэгдсэн хүүхдүүдийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр нягт хамтран ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.