Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Ж.Энхбаяр: Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Монгол судлал: Уламжлал ба орчин үе" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал 2026.08.10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 

30 орны 546 эрдэмтэн оролцож буй энэхүү олон улсын монголч эрдэмтний XIII Их хурлыг зохион байгуулах хорооны дарга Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэллээ. 

Тэрбээр хэлсэн үгэндээ, "Монгол судлалыг хөгжүүлэх асуудал манай улсын аль нэг байгууллага, албан тушаалтны хүрээнд хязгаарлагдах асуудал биш, Монгол төрийн урт хугацааны бодлогын нэг хэсэг бөгөөд төрийн бодлогоор дэмжих чиглэлээр тодорхой шийдвэрийг гарган хэрэгжүүлж ирсэн гэдгийг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр, "Монгол судлалыг археологи, антропологи, нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүй, байгаль орчин, уламжлалт мэдлэг ухаан зэрэг өргөн хүрээг хамарсан шинжлэх ухааны цогц салбар болон хөгжүүлэх шаардлагатай" гэв. 

Цаашид Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлд дараах бодлогыг хэрэгжүүлэх талаар танилцууллаа.

  • "Нэгдүгээрт, монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулж, төрийн бодлогын залгамж чанарыг хангана.
  • Хоёрдугаарт, гадаад дахь монгол судлалын төвүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, эх хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
  • Гуравдугаарт, дэлхийн шилдэг судалгааны бүтээлүүдийг монгол хэлнээ, Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ.
  • Дөрөвдүгээрт, залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхэд анхаарна.
  • Тавдугаарт, монгол судлалын үр дүнг зөвхөн академик хүрээнд бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад сурталчилгаа, олон улсын харилцаанд үр ашигтайгаар ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ". 

Олон улсын монголч эрдэмтдийн XIII их хурал нь монгол судлалын ололт амжилтаа дүгнэх, өнөөгийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, ирээдүйн зорилтоо хэлэлцэх чухал ач холбогдолтой үйл явдал. Олон улсын Монголч эрдэмтний их хурлыг 1959 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн 66 жилийн хугацаанд дэлхийн монгол судлалын салбарын хамгийн нэр хүндтэй, тогтвортой олон улсын эрдэм шинжилгээний чуулган болж хөгжжээ. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд дэлхийн 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн, судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатан судлал, шашин судлал, соёл судлал, олон улсын харилцаа зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.