Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллоо

Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо. Хуралдааны эхэнд ХЗДХ-ийн сайдын 2026 оны долдугаар сарын 06-ны өдрийн 02 дугаар шуурхай хуралдааны үүрэг даалгаврын биелэлт, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулга хийж, санал солилцов.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн явц, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны ТНБД Б.Батбямба танилцууллаа. Хуралдааны төгсгөлд холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.  

  • Иргэн төвт төрийн үйлчилгээ”, “Хуулиа дээдэлж-хариуцлагаа ухамсарлая” сэдэвт аяны хүрээнд “Явуулын оффис”-ын үйлчилгээг үргэлжлүүлэн аймаг, орон нутагт зохион байгуулах,
  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх материалын эрх зүйн үндэслэл, тооцоо судалгаа, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүнг тодорхой тусган боловсруулан ирүүлж байх,
  • Харьяа агентлаг, байгууллагууд өөрийн салбарын үйл ажиллагааг зохицуулж байгаа дүрэм, журмыг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэх, хуульчлах чиглэлээр салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа шуурхай ирүүлэх
  •  Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчдын орон сууцны эрэлт, хэрэгцээ өндөр байгаа суурь судалгаанд үндэслэн, ипотекийн зээлийн тусгай квот, дарааллын давуу эрх олгох асуудлыг бусад байгууллагуудтай хамтран шийдвэрлэх зорилгоор түрээслээд өмчлөх болон хөнгөлттэй зээлийн нөхцөл бүхий албан хаагчдыг орон сууцанд хамруулах хөтөлбөрийн хүрээнд яаралтай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргаж, 7 хоног тутам мэдээллээр хангаж ажиллах
  • Албан хаагчдаас ирүүлсэн удаа дараагийн өргөдөл гомдолд үндэслэн, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсан дахь “Хуулийн байгууллагын ажилтан албан хаагчдын орон сууцны цогцолбор хороолол” төслийн 101, 102 дугаартай орон сууцны барилгын ажлын үйл явц болон үүссэн нөхцөл байдалд дотоод хяналт шалгалт хийх үүрэг бүхий “Ажлын хэсэг”-ийг ТНБД-ын 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн А/118 дугаар тушаалаар байгуулагдсаны дагуу тус ажлын хэсгийг ажиллах нөхцөл бололцоогоор хангаж дэмжлэг үзүүлэх,
  • “Хүүхдийн төлөө “За бол Заавал хийе” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт дийлэнх байгууллагад хангалтгүй байгаа тул эрчимжүүлэх, холбогдох арга хэмжээг нийслэл, орон нутгийн бүх түвшинд шуурхай хэрэгжүүлж ажиллах талаар чиглэл хүргүүлсний дагуу Үндэсний хөдөлгөөн, чиглэлийн хүрээнд хийсэн ажлын тайланг нотломжийн хамт ирүүлэх,
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP - Conference of the Parties)-ын үеэр 8 дугаар сарын 19-ний өдөр болох “Хүн, байгаль орчин, хууль” арга хэмжээг Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран шаардлагатай арга хэмжээг авч, зохион байгуулах
  • НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенц (UNCCD)-ын Талуудын 17 дугаар бага хурал (COP - Conference of the Parties)-ын үеэр 08 дугаар сарын 26-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдын чиглүүлэх “Газар ба хүн” сэдэвчилсэн өдрөөр болох үндсэн болон салбар хуралдаануудад монголын талын байр суурийг илэрхийлэх мэдээллийг бэлтгэх, шаардлагатай бусад арга хэмжээг зохион байгуулах
  • Орон сууцны залиланд өртөж байгаа иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг давхар худалдах, давхар барьцаалах эрсдэлийг бууруулах зорилгоор барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцны байшинг сууц, талбай бүрээр урьдчилан бүртгэх, захиалагчийн эрхийг урьдчилсан тэмдэглэлээр хамгаалах эрх зүйн орчин бүрдэх хүртэл хугацаанд Нийслэлийн хот байгуулалт, хотын стандартын газартай орон сууцны барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон нийтийн зориулалттай орон сууцны талаарх мэдээллийг солилцож, урьдчилсан тэмдэглэл хийх техник, зохион байгуулалтын нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч, хэрэгжилтийг хангаж ажиллах,
  • Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль батлагдсантай холбогдуулан агентлагуудын харьяанд ажиллаж байгаа төрийн өмчит үйлдвэрийн газруудыг хуульд заасан шаардлагад нийцүүлэн компани, эсхүл нийтийн үйлчилгээний байгууллага хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж, саналаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ирүүлэх,
  • Цахим залилах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Аnti-scam төвийн эрх зүйн орчин, технологийн судалгааг хийж, олон улсын түвшинд хүргэх талаар танилцуулах
    -Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд цахим орчин дахь хууль бус, хортой агуулга бүхий мэдээ, мэдээллийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээ авах ажлыг зохион байгуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны А/134 дүгээр тушаалаар байгуулсан Ажлын хэсгийн хүрээнд худал мэдээлэлтэй тэмцэх үндэсний бүтцийг байгуулах эрх зүйн орчин, технологийн судалгааг танилцуулахыг үүрэг болголоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.