Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
СОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ

Монгол Улсын Засгийн газар – Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр (NBSAP, BIOFIN төслүүд)-ийн хүрээнд “Амлалтаас бодит үйл ажиллагаанд: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлгийг Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нээж хэлсэн үгэндээ,

“Өнөө үед хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол гэсэн хоорондоо нягт уялдаа бүхий гурван томоохон сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудал нь улсын хил хязгаараар тусгаарлагддаггүй бөгөөд аль нэг улс, салбар дангаараа шийдвэрлэх боломжгүй дэлхий нийтийн хамтын сорилт юм.

Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай конвенц, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талын хувьд эдгээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа хэрэгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж ирсэн.

Эдгээр гурван конвенцыг бид байгаль орчны тогтвортой хөгжлийн нэгэн зорилгын харилцан уялдаатай гурван тулгуур гэж үздэг. Тэдгээр нь тус тусдаа өөр өөр чиглэлд төвлөрдөг боловч нийтлэг зорилго нь байгалийн нөөцийг хамгаалах, экосистемийн тогтвортой байдлыг хангах, хүний сайн сайхан амьдралыг дэмжихэд оршиж байна.

Монгол Улсын хувьд эдгээр гурван конвенцын хэрэгжилт харилцан салшгүй холбоотой юм. Иймээс хэрэгжилтийг салангид бус, харин харилцан уялдаатай, нэгдмэл байдлаар төлөвлөж хэрэгжүүлэх шаардлага улам бүр нэмэгдэж байна.” гэдгийг онцлов.

May be an image of ‎text that says '‎e I ج i7 UNCCD LAAND LAANBCOP172026 COP17 COP172026 2026. 2026 ULAANBAATAR‎'‎

СОР17-ын хүрээнд бодлого, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, түншлэл болон иргэдийн оролцоог нэг зорилгын төлөө нэгтгэж, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн амлалтуудаа бодит үр дүнд хүргэж, байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжилд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах боломжтой гэж үзэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.