Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Т.Доржханд: Орон нутагт барилга барихаас өөр ажил хийгдэхгүй байна. Энэ маягаараа хөгжихгүй шүү дээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 

Тус хуулийн төсөл нь орон нутгийн хөгжилд эдийн засаг, санхүүжилт гол асуудал байдаг тул  орон нутгийн ажил, үүргийг санхүүжилттэй нь холбож өгөхийн зэрэгцээ нутгийн өөрөө удирдах ёсны ашиг сонирхлыг хамгаалах механизмыг шинээр бий болгож, Төлөөлөгчийн үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр тухайн тойргийн сонгогчдын олонхын саналаар эргүүлэн татах зэрэг шинэлэг зохицуулалтыг тусгажээ.  

УИХ-ын гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Энэ бол маш том реформын хууль орж ирж байна гэж харж байна. Одоо маш зоригтойгоор, маш том шинэчлэл хийх хэрэгтэй байна. Засаг захиргааны нэгжийг яаж нэгтгэх, төвлөрүүлэхийг шийдэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хөгжихгүй байна. Монгол Улс сүүлийн 30 жилд хөгжихгүй байгаа шалтгаан нь сум, аймгууд болоод байна. Сум нь 2000-хан хүнтэй, төвдөө 500 хүн л амьдардаг. 200 хүүхэдтэй суманд 600 хүүхдийн сургууль барьж байгаа чинь Монгол Улсыг хойш татаж байна. 330 сумаа нэгтгэе. Суманд ажлын байр алга. 3.3 сая хүнийг хэрхэн хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэх, ажлын байрыг нэмэх өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Орон нутагт барилга барихаас өөр ажил хийгдэхгүй байна. Энэ маягаараа хөгжихгүй шүү дээ. Яг одоо нэгтгэх боломж байна гээд байна. Хэдэн хувиар яаж нэгтгэх юм. Иргэдэд ямар боломж ирэх юм бэ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Аймаг сум дүүргийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн байдал, хүн ам, иргэдийн саналыг үндэслэн Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ гэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Нийслэлийн ИТХ-г дүүргийн ИТХ-аас бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ их ярвигтай асуудал болох байх гэж бодож байна. 42.1-т хувь хүний мэдээллийг задруулбал чөлөөлнө гэсэн байна. Энэ их харьцангуй асуудал болох байх. Мөн иргэдийн олонх эргүүлж татна гэдэг бас төвөгтэй. Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь нэгтгэж, нийлүүлэхгүй байгаагаас гэж бодохгүй байна. Бидний давуу тал хөдөө аж ахуй. Цаашдаа ч дэлхийд нэлээд том байр суурь эзэлнэ. Тэгэхээр бүгдийг нь төвлөрүүлээд уусгаж болохгүй. Бид урд хөршийн нэг тосгонтой тэнцэхүйц хүн амтай хэр нь том том эдийн засгийн зүйл ярьж, уусгаж нэгтгэж болохгүй. 

УИХ-ын дарга Г.Занданшатар: Багийн дарга анхан шатны нэгжийн хувьд төрийн албан хаагч байх нь оновчтой гэж судлаачид үздэг. Энэ асуудлыг ажлын хэсгийнхэн судалж, эргэж харвал зүгээр байна. Манайх шиг нүүдлийн соёл иргэншилтэй улсад хамгийн тохиромжтой удирдлагын хэлбэр бол аравтын зохион байгуулалт гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Аравтын тогтолцоог бий болгох нь чухал юм. Монголчуудын хүчирхэг байсны гол үндэс нь аравтын зохион байгуулалт гэж ойлгодог. Цаашид нүүдлийн соёл иргэншлийг тээж явах ард түмэн байна гэвэл аравтын зохион байгуулалт хүссэн хүсээгүй байх ёстой. УИХ-ын даргын ярьж байгаа Ардын засгийн нутгийн захиргааны дүрэм бол их сайн дүрэм. Уг дүрэм дээр аравтын даргад дөрвөн том шаардлага тавьсан байгаа юм. Ард олны зовлон зүдгүүрийг нэвтэрхий мэдэх, амиа бодох биш олны тусыг бодох, ямарваа муу үйлд холбогдоогүй цэвэр шударга, өөрийн хариуцсан засаг төрийн албыг бүтээж чадах шалгуурыг тавьж байжээ. Багийн болон сумын Засаг дарга нар ийм л байх ёстой. Аравтын тогтолцоогоор яваад ирсэн тогтолцоог орхигдуулах биш засаг захиргааны нэгжийн шинэчлэлээр үүнийг сэргээх учиртай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.