Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ХЗДХЯ Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр үйл ажиллагаагаа танилцууллаа

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлын 2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн “Хүн, Байгаль орчин, хууль” сэдэвт үндсэн арга хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон агентлаг байгууллагууд оролцож, салбарын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний талаар олон нийт, олон улсын зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Тус арга хэмжээний үеэр Архивын ерөнхий газраас “Хүн, байгаль орчин, хууль” сэдэвт үзэсгэлэнг дэглэн толилуулсан юм.

Үзэсгэлэнд 1744 оноос хойших Монгол Улсын түүхэн хугацаанд газар нутаг, ус, бэлчээр ашиглалт, байгаль хамгаалал, ган, зуд, цөлжилттэй холбоотой түүхэн баримт, газрын зураг, гэрэл зураг болон архивын бусад эх сурвалжийг дэлгэн үзүүлэв.

Тухайлбал, үзэсгэлэнд 30 түүхэн баримт бичиг, гурван хошууны зураг, 60 гаруй түүхэн гэрэл зураг, 40 минутын баримтат дүрс бичлэгийг монгол, англи хэлээр бэлтгэн хүргэж, Монгол Улсын байгаль орчин, газар нутгийг хамгаалах уламжлал, түүхэн үйл явцыг олон нийт, олон улсын зочид төлөөлөгчдөд танилцууллаа.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Цэнхэр бүс”-ийн Төлөөлөгчдийн павильоноор зочлон, арга хэмжээнд оролцож буй алба хаагчид болон гадаад, дотоодын зочид төлөөлөгчидтэй уулзав.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Байгаль орчныг хамгаалах асуудал нь манай яамны эрхлэх асуудлын нэг чухал хэсэг билээ. Монгол Улс 2020 онд байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиг үүрэг бүхий мэргэшсэн хууль сахиулах байгууллага болох Экологийн цагдаагийн албыг байгуулсан. Тус байгууллага байгуулагдсанаас хойш тодорхой эерэг үр дүн гарч, байгаль орчны эсрэг гэмт хэргийн тоо тогтвортой буурч байна.

Гэвч байгаль орчны гэмт хэрэг нь улсын хил хязгаараар хязгаарлагддаггүй. Байгалийн баялгийг хууль бусаар ашиглах болон үндэстэн дамнасан байгаль орчны бусад гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд улс орнууд, хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх шаардлагатай байна.

Иймд бид COP17-ыг бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, хууль сахиулах алба хаагчдын чадавхыг дээшлүүлэх, байгаль орчны гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр дэвшилтэт арга туршлагаас суралцах чухал талбар юм” хэмээн онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.