Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хууль зүйн дотоод хэргийн яам НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey-г хүлээн авч уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын чиглэлийн ахлах шинжээч, хууль зүйн ухааны доктор Б.Намсрай, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Yan Mu, Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа, Нийгмийн бодлогын ахлах Б.Мөнхтуул нар оролцов.

Уулзалтын эхэнд ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба Монгол Улс хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын асуудалд хэрхэн анхаарч ирсэн тухайгаа болон бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох хүрээнд авч хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

НҮБ-ын Хүүхдийн сангийн Ази, Номхон далайн бүсийн дэд захирал Julianna Lindsey Монгол Улс хүүхэд хамгааллын чиглэлээр эрх зүйн орчноо сайжруулж, бэхжүүлж, олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд ахиц гаргаж байгааг онцлон тэмдэглэв.

Тэрээр энэ тухай “Гэр бүлийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг хүүхдийн эрх, хүүхдийн эрхийг хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг боловсруулан баталсан нь сайшаалтай.  Олон улсын стандарт, шаардлагыг үндэсний хууль тогтоомжид тусган хэрэгжүүлж буй Монгол Улсын туршлагыг өндрөөр үнэлж байна” хэмээн талархал илэрхийллээ.

Уулзалтын үеэр хүүхдийн эрх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Талууд хүүхдийн эрх, хамгааллыг хангах чиглэлээр харилцан туршлага солилцох боломж нээлттэйг энэ үеэр илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.