Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
МҮОНРТ-ийн ажилчдыг хөл хорионы үед жагссан хэмээн саатуулав

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдээр Ж.Цэсэн, Г.Отгонбаяр, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, МУСГЗ, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Цоодол нарыг нэр дэвшүүлснийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн  ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд  телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Уран бүтээлчид Б.Ганболд, Ч.Батцэнгэлийг УИХ-ын чуулганаар батлуулвал тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ мэдэгдсэн юм. Энэ үеэр МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв болон дууны найруулагч, инженер нарын гурван хүнийг цагдаагийн байгууллагаас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед жагсаал, цуглаан, нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглох заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр саатуулсан байна.

Сэтгүүлч Б.Пүрэв: МҮОНРТ-ын хамт олны 500 гаруй хүний  эсэргүүцэж байгаа Батцэнгэл гэж 20 жил энэ байгууллагын бүх дарга, захирлын суудалд сууж хамт олон, уран бүтээлчдийг биш амин хувиа бодож ирсэн хүнийг ҮЗ-д оруулах гэж яагаад нэр төрөөрөө дэнчин тавьж дэмжүүлэх хуйвалдаан зохион байгуулав аа? Танд хамт олны үзэн ядалтыг дэвэргэж, бослого үймээнд турхирах  ямар шаардлага, ашиг сонирхол байна вэ?  МҮОНРТ бол тэртусмаа удирдах дээд байгууллага ҮЗ бол салбар бүрийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн ухаанаа уралдуулж, уран бүтээлээрээ Монголын 3 сая үзэгчдийг соён гэгээрүүлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй ОЛОН НИЙТИЙН телевиз гэдгийг УИХ-ын энэ гишүүдэд ойлгуулах цаг болсон" гэлээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.