Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ХЗДХЯ: UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Газар ба хүн төвт өдрийн арга хэмжээний “Уугуул иргэдийн өндөр түвшний тусгай арга хэмжээ”-нд Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан оролцлоо.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг шийдвэрлэх чиг хүрээнд нутгийн уугуул иргэдтэй хамтын ажиллагаагаа бэхжүүлж, тогтвортой газрын менежмент, эксосистемийн нөхөн сэргээлт, тэсвэртэй амьжиргааг хангахыг чухалчилдаг. 

Нутгийн уугуул иргэд дэлхийн хуурай бүс нутгийн экосистемийг тогтвортой удирдах, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт болон бусад сорилтыг даван туулахад гол үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлгийг нутгийн уугуул иргэдийн өндөр түвшний панел хэлэлцүүлгээр эхлүүлсэн юм.

Хэлэлцүүлгээр талууд ариун дагшин газар нутаг, малчдын эрх, уламжлалт мэдлэг, оролцоо, манлайлал, газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг асуудлыг авч үзэж, гарц шийдлийн талаар санал солилцов.

Хэлэлцсэн асуудлын хүрээнд бэлчээрийн нөхөн сэргээлт ба малчдын оролцоог хангуулах, хамтран ажиллах хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Монголчууд эртнээс байгальтайгаа зохицон амьдарч, ус, бэлчээр, ан амьтан, тахилгат уул усаа, хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын уламжлалт улирлын нүүдэл, отор, бэлчээр сэлгэн ашиглах арга ухаан нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой менежментийн нэг юм.

Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, ган, зуд, цөлжилт, бэлчээрийн доройтол, уул уурхай, хотжилт зэрэг нь манай орны экосистем, малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөх болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам малчин өрхийн хамтын менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, малчдын эрх, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр эрх зүйн шинэчлэл хийж, хэд хэдэн хуулийн төслийг батлуулсан. Доройтсон газрыг нөхөн сэргээх нь зөвхөн байгаль хамгаалах асуудал бус ажлын байр, орлого, орон нутгийн хөгжил, залуучууд нутагтаа үлдэх боломжийг бий болгох зэрэг онцгой ач холбогдолтой чухал хөрөнгө оруулалт юм. Энэ чиглэлд Монгол Улс хөрөнгө оруулалт татахын тулд тогтвортой бодлоготой, тодорхой хууль эрх зүйтэй, ил тод, нээлттэй, иргэдийн оролцоо, шударга ёсыг эрхэмлэсэн байх учиртай юм” хэмээв.

Цаашид тогтвортой газрын менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, гангийн тэсвэржилт болон UNCCD-ийн зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд нутгийн уугуул иргэдтэй хамтран ажиллахаар талууд санал нэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.