Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ.

Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой. Ингэхдээ

  • Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох
  • Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс
  • Өгөгдлийн халдашгүй байдал
  • Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж
  • Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.