Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байна

Непалын хойд хил орчмын уулархаг хөндийг лхагва гарагт хүчтэй үер дайрсны улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болжээ. Сураггүй болсон хүмүүсийн дотор 391 гадаадын жуулчин, 93 Балбын иргэн байгаа гэж тус албаны мэдэгдэлд дурдсан байна.

Гамшиг болсон бүс нутагт эрэн хайх, аврах болон гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний талаар хэлэлцэхээр Непалын Засгийн газрын шуурхай хуралдаан зарласан юм. Тус улсын арми бусад аюулгүй байдлын байгууллагуудын дэмжлэгтэйгээр гамшигт өртсөн дүүргүүдэд эрэн хайх, аврах ажиллагааг эрчимжүүлсэн ч уулархаг, гүн хөндий болон нарийн хавцал ихтэй газар нутаг нь аврах, тусламжийн ажиллагааг хүндрүүлж байгаа аж.

Непалын Ерөнхийлөгч Рамчандра Паудел хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэнд “туйлын ихээр эмгэнэж” буйгаа илэрхийлээд, төрийн байгууллагууд, улс төрийн намууд болон иргэдийг аврах, тусламжийн ажиллагааг эрчимжүүлэхийг уриалсан.

Үерийн улмаас тус улсын цахилгаан эрчим хүчний байгууллага томоохон усан цахилгаан станц болон цахилгаан дамжуулах байгууламж эвдэрч сүйджээ. Урьдчилсан байдлаар үерийн улмаас ойролцоогоор 19 гүүр, 40 орчим километр (25 миль) авто зам усанд автан урсаж, сүйдсэн байна. Расува дүүрэг хамгийн их хохирол амсаад байна. Үерийн хүчтэй урсгал айл, орон сууцны барилга, худалдааны зах, үйлчилгээний төвүүд, усан цахилгаан станцын байгууламж, авто зам, бусад дэд бүтцийг урсган, сүйтгэсэн. Расува дүүргийн орлогч захирагч Друва Прасад Адхикари “Олон хүн сураггүй болсон тухай мэдээлэл ирсэн бөгөөд эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна” гэж мэдэгдээд байна.

Үертэй холбоотойгоор Энэтхэгийн Засгийн газар Непалтай хиллэдэг мужуудынхаа эрх баригчдад өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах үүрэг өгчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.