Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна

Эрүүгийн хуульд заасан “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болсон билээ. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг хангах арга хэмжээний тухай” 106 дугаар тогтоолыг баталсан.

Уг тогтоолын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ялын хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Цахим хяналт, удирдлагын төв”-ийг байгуулж, цахим бугуйвч, программ хангамжийг турших ажил хийгдэж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Загджав зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Цахим хяналт, удирдлагын төв”-ийн үйл ажиллагаа, цахим бугуйвч, программ, техник хангамжийг талаар танилцуулах сургалтыг шүүгч болон холбогдох албан тушаалтнуудад цахим хэлбэрээр зохион байгуулах хүсэлтээ Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогтод хүргүүллээ.

Энэхүү ял нь зардлын хувьд хорих ял оноосон этгээдэд зарцуулах зардлаас илүү бага өртөгтэй  байх тооцоо гарч байгаа бөгөөд хэрэгт холбогдсон этгээдийн хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд учруулсан хор уршгийг харгалзан заавал хорих ял оноож нийгмээс тусгаарлахгүйгээр ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүл, үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхийн зэрэгцээ сурч боловсрох эрхээ эдлэх, давтан гэмт хэрэг үйлдэх нөхцөлийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдолтой юм.

Тус ялыг анх 1983 оноос хэрэгжүүлж эхэлсэн гэж үздэг бөгөөд Ази болон Европын зарим улсад 2003 оноос хойш хуульчлан туршиж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар АНУ, БНСУ, Швейцар, ОХУ, БНХАУ зэрэг дэлхийн 40 гаруй оронд тус ялыг хэрэглэж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.