Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Монгол Улсын Статистикийн салбарт “Хиймэл оюуны өгөгдлийн экосистем” хөгжүүлнэ

Үндэсний Статистикийн Хороо, Азийн Хөгжлийн Банк болон БНСУ-ын Үндэсний мэдээллийн агентлаг хамтран Монгол Улсын статистикийн салбарт “Хиймэл оюуны өгөгдлийн экосистем” хөгжүүлэх төслийг эхлүүллээ.

Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд статистикийн мэдээллийг хиймэл оюунтай хослуулан ашиглах “Байгууллагын түвшний хиймэл оюун ухааны агент суурьтай платформ”-ын архитектурын үндсэн загварыг тодорхойллоо. Энэхүү платформ нь статистикийн болон бусад эх үүсвэрийн өгөгдлийг нэг дор цуглуулах, хадгалах, боловсруулах, хиймэл оюуны загвар болон агентуудын тусламжтайгаар шинжлэх, үр дүнг хэрэглэгчдэд хүргэх нэгдсэн орчныг бүрдүүлэх зорилготой. Мөн мэдээллийн аюулгүй байдал, өгөгдлийн засаглал, хяналт, бүртгэлийг платформын бүх түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Платформын хүрээнд хиймэл оюуны агентууд хүн ам, мал аж ахуй, эдийн засгийн статистик, тооллого, судалгаа, газарзүй, хиймэл дагуулын мэдээлэл зэрэг олон төрлийн өгөгдлийг хооронд нь уялдуулан шинжлэх боломжтой юм. Ингэснээр их хэмжээний өгөгдлийг илүү хурдан боловсруулах, мэдээллийн зөрүү, алдааг илрүүлэх, шинэ статистик үзүүлэлт боловсруулах, цаашлаад бодлого боловсруулахад шаардлагатай мэдээлэл, дүн шинжилгээг илүү шуурхай гаргах боломжтой.

Энэхүү платформыг хөгжүүлснээр Монгол Улсын статистикийн системд салбар хоорондын өгөгдлийн уялдааг сайжруулж, хиймэл оюунд түшиглэсэн дотоод болон нээлттэй эхийн нэгдсэн дэд бүтцийн суурийг тавих юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.