Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна

Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан баярын хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцлоо.

Улсынхаа их бүтээн байгуулалтын түүхийг бичилцсэн үе үеийн барилгачид,  инженер, архитектор, эрдэмтэн судлаач, үйлдвэрлэгч, бүтээн байгуулагч нарт Ерөнхийлөгч төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Барилгын салбар улс орны эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлт, өрхийн орлого, үндэсний үйлдвэрлэл, хот, суурины хөгжил, нийгмийн дэвшил, үйлдвэрлэл, үйлчилгээ, ханган нийлүүлэлт, тээвэр логистик, худалдааг өргөжүүлэх бодит суурь болж ирснийг тэмдэглэлээ.

Цаашид иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчин, байгаль орчны тэнцвэр, эдийн засгийн өсөлт, ирээдүй хойч үеийн хэрэгцээг цогцоор нь харсан урт хугацааны бодлого хэрэгжүүлэх ёстой гэж үздэгээ хэллээ.

Дэлхий нийт ногоон, ухаалаг, гамшгийн эрсдэлд тэсвэртэй, хүртээмжтэй, хүн төвтэй байх бодлого барьж байгаа энэ үед хотын төвлөрлийг сааруулж, орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх, үр хүүхдээ сургах таатай боломжтой хот, суурин газрыг хөгжүүлэх нь манай улсын хөгжлийн тэргүүлэх зорилтын нэг байх ёстойг тодотголоо.

Архитектор нь шийдэлдээ, инженер нь тооцоо, судалгаандаа, барилгачин нь ажилдаа, үйлдвэрлэгч нь  чанартаа, төр, засаг нь бодлого, төлөвлөлт, стандарт, хяналтдаа эзний ёсоор хариуцлагатай хандах учиртайг санууллаа.

Үндэсний инженер, архитектор, мэргэжилтнүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн бэлтгэж, мэдлэг, ур чадвар, бүтээлч санаачилгыг дэмжин хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстойг хэллээ.

Зөвхөн гадаадын технологи, бүтээгдэхүүн хэрэглэдэг бус, өөрсдийн мэдлэг, инновацыг нэвтрүүлэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үндэсний мэргэжилтнүүдийнхээ ур чадварт тулгуурласан бүтээн байгуулалтын шинэ үеийг эхлүүлэх шаардлагатайг онцоллоо.

Эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө төр, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, инженер, архитектор, үйлдвэрлэгчид, барилгачид нэгэн зорилгын дор хамтран зүтгэхийг уриаллаа.

Өдгөө барилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна. Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-6 орчим хувийг бүрдүүлдэг бөгөөд үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын нийт хэмжээ сүүлийн 10 жилд 3.6 дахин нэмэгдэж, 11.7 их наяд төгрөгт хүрчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.