Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЭХЯ: Баянхонгор аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллалаа. Энэ үеэр орон нутгийн удирдлага болон эрчим хүч, дулаан хангамжийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. 

Тус аймгийн хэмжээнд 28 мянга гаруй хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангадаг эх үүсвэрүүдийн урсгал болон их засварын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Энэ өвлийн оргил ачаалал 19.58 МВт-д хүрэх тооцоо гарсан бөгөөд Сэлэнгэ, Баян-Өндөр сумын дэд станцын өргөтгөл, их засварын ажлыг хугацаанд нь дуусгахаар төлөвлөж буй юм. 

Сургууль, цэцэрлэгийн халаалтыг энэ сарын 15, аймгийн төвийнхийг аравдугаар сарын 01-нээс өгөхөөр бэлтгэл хангаж байна. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих 12 МВт-ын нарны цахилгаан станц, батарей хуримтлуурын төслийн сонгон шалгаруулалт үргэлжилж байгааг холбогдох мэргэжилтнүүд хэлэв. 

Баянтээгийн уурхайн нүүрсний үнийн өсөлт болон авто замын даацын хязгаарлалтаас үүдэн тээврийн зардал нэмэгдсэн нь санхүүгийн хүндрэл учруулж байгааг дулаан үйлдвэрлэгч байгууллагуудын төлөөлөл дурдлаа. Төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй “Дулааны II эх үүсвэр”-ийн барилга угсралтын ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд хугацаанд нь буюу 2027 онд ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилтэд аймгийн удирдлага анхаарахаар болов. 

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийнхний зүгээс цахилгаан болон дулааны шугам сүлжээний засвар, үйлчилгээг чанартай дуусгах, түлшний нөөц бүрдүүлэх, зураг төсвийн магадлалыг шуурхай хийлгэх үүргийг холбогдох албан тушаалтнуудад өглөө. Ажлын хэсгийнхэн энэ сарын 7-16-нд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймагт ажиллах юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.