Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Монтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович Гандантэгчэнлин хийдэд зочилжээ

Монтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович, гэргий хатагтай Милена Милатович нар Монголын Бурханы Шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдэд хүндэт зочны ёсоор морилон саатжээ.

Эрхэм хүндэт зочдыг МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч лам М.Ганхуяг угтан авч, МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан болон тэргүүлэгч лам хуврагууд хийдийн шашин соёлын голомт болсон Батцагаан цогчэн их дуганы үүдэнд хадаг дэлгэн халуун дотноор угтан авсан байна.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж эрхэм хүндэт зочдод Батцагаан цогчэн их дуганы түүх, бэлгэдэл, Монголын Бурханы шашны уламжлал, номын өв соёлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Якoв Милатович Монголын Бурханы шашны гүн утга агуулгад онцгойлон ач холбогдлыг илэрхийлж, бурханы шашинд чухал бэлгэдэл болсон хөх, шар, цагаан өнгөний утга учрын талаар Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржоос сонирхон асуув.

Тэргүүн их хамба лам эдгээр өнгөний бэлгэдэл, хүний сэтгэлийн мөн чанар, мунхаг харанхуйг арилган гэгээрэлд хүрэх оюун санааны зам мөртэй хэрхэн холбогддог талаар гүн утга агуулгатайгаар тайлбарлан өглөө.

Үүний дараа эрхэм хүндэт зочид төр, түмний их шүтээн Жанрайсиг дуганы өмнөх талбайд хүрэлцэн очиж, Монголын уламжлалт шашин, соёлын өвийн нэгэн чухал илэрхийлэл болсон цамын хүндэтгэлийн үзүүлбэрийг таалан сонирхов.

Ийнхүү Монтенегро Улсын ерөнхийлөгч Якoв Милатович, гэргий хатагтай Милена Милатович нарын Гандантэгчэнлин хийдэд хийсэн хүндэтгэлийн айлчлал нь Монголын Бурханы шашны уламжлал, түүх, соёлын үнэт өвтэй танилцсан, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.

May be an image of clarinet and oboe

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.