Уншиж байна...
МИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ“Хуульчдын өдөр”-ийг угтаж ХЗДХЯ-ны зарим албан хаагчдыг шагнаж, урамшуулжээЯпон Улс болон түүний ойролцоох далайн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил ажиглагдаж байна
Ц.Даваасүрэн: Хууль тогтоох дээд байгууллага Засгийн газар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлийг 1998, 2001, 2005, 2009, 2017 онуудад тус тус Монгол Улсын Их Хурлаас баталж байсан юм байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Батлагдан гарч байгаа хуулиуд хэр сайн боловсруулагдан гарч байна. Судалгаа бий юу.

Хэд хэдэн тохиолдолд батлагдсан хуулиудад богино хугацааны дараа нэмэлт шинэчлэл хийсэн шүү дээ. Энэ дээр ямар судалгаа байна вэ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн судалгаа байна уу. УИХ-аас хамааралтай болсон чухал хууль тогтоомжууд байгаа юу.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: 2017 оноос эхлэн хууль тогтоомжийн хуулийн хүрээнд хууль санаачлагчид оруулж ирж буй хуулиуд хэлэлцүүлэг зохион байгуулдаг судалгаа хийдэг болсон. Цаашид эрх зүйн чиглэлийнхээ хөгжлийг тодорхойлох, хууль тогтоомжийн уялдаа хамаарлыг тодорхойлох чиглэлээр ажиллаж байна. Бид хууль тогтоомжийг батлахдаа том алдаа гаргаж байна. Хууль тогтоомж нь хэрэгжих эдийн засгийн баталгаатай байх ёстой. Харамсалтай нь төсөв санхүү болон батлагдаж буй хууль өөр хоорондоо уялдаа холбоогүйгээс болж батлагдсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд нөлөөлж байна. Тухайлбал Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг 2017 онд баталсан. Энэ хүрээнд бүх аймаг, сум, хороонд гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байртай байна гэж заасан. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүн болон хүчирхийлэл үйлдсэн хүнд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалтад хамруулах гэсэн үүргийг хуулиараа хүлээсэн. Гэвч энэ одоог хүртэл хэрэгжихгүй байна. Иймээс хууль батлахдаа хуулийг хэрэгжүүлэх төсөв санхүү, техник эдийн засгийн үндэслэлийг давхар шийдэж явах зохицуулалтуудыг хийнэ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Өнгөрсөн хугацаанд УИХ, Засгийн газар байр сууриа өөрчилчихлөө. Хууль тогтоох дээд байгууллага Засгийн газар боллоо. Засгийн газар хууль тогтоомжуудыг нэн яаралтай оруулж ирнэ. Ард түмний төлөөлөл гээд байгаа бид кнопчин үг хэлж асуулт асуудаг хүн болоод хувирч байна. Хууль санаачлах гэхээр үндсэн чиглэлд байхгүй байна гэнэ. Энэ тогтоол чинь Үндсэн хууль зөрчиж байна. Үндсэн хуулиараа төрийн эрх барих дээд байгууллага ард түмний төлөөллөөс бүрдэнэ гэсэн байгаа. Тэгэхээр ард түмний санаачил гэж байгаа хуулийг ямар нэгэн байдлаар хориг саад хийх эрх бидэнд байхгүй. Энэ тогтоол чинь зөрчилтэй харагдаж байна. Шинэ гишүүд их байгаа асуудлыг ашиглан хууль санаачлах эрхийг нь боомилж байна. Засгийн газар УИХ-д хэтэрхий бярдаж хандах юм бол цаашид төрийн тогтворгүй байдал үүсэж магадгүй.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: Үндсэн чиглэлээр УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг огт хязгаарлаагүй. Гишүүдэд салбарын багц хуулийг санаачлахаас бусад бүх эрх нь байгаа. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн зарим эрхийг хууль тогтоомжоор хязгаарласан, тэр нь эргээд УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрх болон нээгдэж байгаа. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Ажлын байр бий болгодог, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалдаг хууль манайд байдаггүй. Бизнес эрхлэгчдийн эрхийн тухай хуулийг би 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Энэ хуулийг оруулж ирсэн тохиолдолд Үндсэн чиглэлд байхгүй гээд хэлэлцэхгүй байх уу. Хууль батлаад, үйлдвэрлээд л байдаг хэрэгжилтэд нь хяналт тавьж чадаж байна уу. Тиймээс би хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг хуулийг 2021 оны нэгдүгээр улиралд оруулж ирнэ. Энэ хуулийг жагсаалтад байхгүй байна мөн л хэлэлцэхгүй байх уу. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийг УИХ-ын тогтоолоор хязгаарлаж байгаагүй. Та сонгогдсоноосоо хойш хэдэн хууль санаачилсан бэ. Бид УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд нийцүүлэн батлаад Засгийн газрын хуралдаанд оруулж болно, болохгүй гэсэн хариу өгнө. Болохгүй гэсэн хариу өгсөн ч таны хууль санаачлах эрх хязгаарлагдахгүй. УИХ-аар заавал хэлэлцүүлдэг хууль үйлчилж байгаа. Хууль тогтоомжийн давхардал үүсэж байгаа тохиолдолд л болохгүй гэсэн хариу өгч байгаа. 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.