Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөө

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өчигдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан.

Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор тухайн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдлаа.

Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллан, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ үзүүлж эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.