Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид цэргийн гавьяаны одон хүртээжээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар анги үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой, БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан Увс аймгийн хилийн цэргийн 0245 дугаар ангид “Цэргийн гавьяаны одон” гардууллаа.

Увс аймгийн Улаангом сумын Хилийн цэргийн 0245 дугаар анги нь БНМАУ-ын НАХЯ-ны сайдын 1976 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Н/1153 дугаар тушаалаар хилийн дэглэм сахиулах пост нэртэйгээр анх байгуулагдсан. Тус анги нь Хилийн Боршоо боомтын өргөтгөлийг 2023 онд хүлээн авч, хоногт дунджаар 250-450 зорчигч, 150-200 тээврийн хэрэгслийг улсын хилээр шалган нэвтрүүлж, боомтын ачааллыг бууруулж ажиллаж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар анги байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, үг хэллээ.

Тэрээр “Монгол Улсын дархан хил бол газрын зураг дээрх шугам төдий бус, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний аюулгүй байдлын ариун баталгаа билээ. Энэ эрхэм үүргийг өдөр шөнөгүй нэр төртэй биелүүлж буй Та бүхний сахилга бат, сонор сэрэмж, мэргэжлийн ур чадварын үрээр эх орны баруун хязгаар амгалан тайван байна.

Монгол төрөөс тус ангийн түүхэн гавьяаг өндрөөр үнэлж, өнөөдөр “Цэргийн гавьяаны одон”-гоор шагнаж байгаа нь зөвхөн нэг ангийн амжилтыг бус, үе үеийн хилчдийн эх оронч зүтгэл, эр зориг, хөдөлмөр гавьяаг үнэлж буй түүхэн үйл явдал юм.

Төр, засгийн бодлого, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагаа нь хилийн цэргийн байгуулалтыг бэхжүүлэх, хилчдийн ажиллаж, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэнэ.

Өнөөдөр дэлхий нийт өндөр технологийн шинэ эринд шилжиж байна. Иймд орчин үеийн техник, технологи, хиймэл оюун ухаан, ухаалаг хяналтын системийг хил хамгаалалтад үе шаттай нэвтрүүлж, ухаалаг хил хамгаалалтын тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна. “ хэмээн хэлсэн үгэндээ онцлов.

Мөн БНМАУ-ын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Хилийн цэргийн 0245 дугаар ангид туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.