Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
УБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна

75 жилийн түүхтэй УБТЗ-ын Төв эмнэлэг нь өнөөг хүртэл төмөр замчид болон тэдний гэр бүлд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж ирсэн. Харин энэ оны есдүгээр сараас эхлэн тус эмнэлэг иргэдэд эрүүл мэндийн даатгалаар, харьяалал харгалзахгүйгээр урологи, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн үзлэг, оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Тус эмнэлэг нь орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан оношилгооны үйлчилгээг нэвтрүүлж, өвчнийг эрт илрүүлэх, хүндрэлээс сэргийлэхэд чиглэсэн тусламж, үйлчилгээг өргөжүүлж байна. Үүний нэг нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо юм.

Бүдүүн, шулуун гэдэсний эмгэг, тэр дундаа хавдрыг эрт илрүүлэхэд дурангийн шинжилгээ чухал ач холбогдолтой. Ялангуяа 45 наснаас дээш иргэдийг гурван жилд нэг удаа, 60 наснаас дээш бол жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах шаардлагатай байдаг. Гэвч иргэдийн дунд товлосон хугацаанд үзлэг, шинжилгээнд хамрагдах байдал хангалтгүй хэвээр байна.

Дурангийн шинжилгээгээр өвчнийг шинж тэмдэг илрэхээс өмнө илрүүлэхээс гадна бүдүүн гэдэсний ургацаг, салстын өөрчлөлт зэрэг хавдрын эрсдэлт эмгэгийг эрт оношлох боломжтой. Илэрсэн ургацгийг тухай бүрт нь эмчлэх нь цаашид хавдар үүсэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Мөн эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх хүрээнд УБТЗ-ын Төв эмнэлгийн Урологийн мэс заслын тасагт түрүү булчирхайн дурангийн мэс засал, хоргүй хавдрыг дурангаар авах, шээсний сүв болон давсагны дурангийн оношилгоо, давсагны чулууг дурангаар авах зэрэг эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэн ажиллаж байна.

Ингэснээр иргэд заавал өөрийн харьяаллын эмнэлэгт хандахгүйгээр эрүүл мэндийн даатгалаар төрөлжсөн тусламж, үйлчилгээ авах боломж нэмэгдэж байгаа юм.

УБТЗ-ын Төв эмнэлэг нь 21 аймаг, 9 дүүргийн иргэдэд ажлын өдрүүдэд хуваарийн дагуу харьяалал харгалзахгүйгээр дурангийн үзлэг, оношилгоо, холбогдох үйлчилгээг үзүүлж байна.

Эмч, мэргэжилтнүүдийн зүгээс иргэдийг өвдсөн хойноо бус, эрүүл үедээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөж байна.

Дурангийн оношилгоо нь өвчнийг эрт илрүүлж, хавдраас сэргийлэх чухал боломж юм.

Иргэд та бүхэн УБТЗ-ын Төв эмнэлэгт цахимаар цаг авч, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоондоо хамрагдаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.