Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Нийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, улс, нийслэлийн төсвөөр хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлын явц, 150150 тусгай дугаарт ирсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва 25 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 86.8 хувьтай байгааг танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байгаа талаар мэдээлэл өглөө. 

Тодруулбал, 2026 онд нийслэлд хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтын ажлын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцууллаа. Энэ онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 544 ажил хэрэгжиж байна.

Үүнээс барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 2025-2026 онд он дамжин хэрэгжиж буй 305 ажил, 2026 оны шинэ 186 ажил хэрэгжиж байгаа юм. Энэ онд шинээр есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Орон сууцны фасад засварын 61  төсөл, арга хэмжээ дунджаар 66 хувийн гүйцэтгэлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.