Уншиж байна...
Хүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн 2026 оны есдүгээр сарын 29-ний өдөр Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн Дэд захирал, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдал Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, инфляц, төсвийн тогтвортой байдал, гадаад валютын нөөц болон эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар санал солилцов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн төсвийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ажиллаж байгаагаа танилцуулав.

ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Монгол Улс дахь инфляц болон төсвийн бодлого уулзалтуудынх нь гол сэдэв болж байгааг дурдахын зэрэгцээ цалин, урсгал зардлыг нэмэгдүүлэх нь инфляцын дарамтыг өсгөх эрсдэлтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Гэхдээ инфляцын нөлөөг бууруулах зорилгоор цалинг дахин нэмэгдүүлэх нь үнийн өсөлтийг улам өсгөх нөхцөл бүрдүүлж болзошгүйг анхаарууллаа.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн ээлжит харилцан үнэлгээний шалгуур өөрчлөгдсөн талаар дурдан цаашид хууль тогтоомжийн зохицуулалтаас гадна түүний хэрэгжилтийн үр нөлөөг харгалзах болсон тухай танилцуулан холбогдох байгууллагууд бэлтгэл, уялдаа холбоондоо анхаарах шаардлагатайг онцлов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.