Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ТБХ: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын урсгал зардлыг бууруулна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдөр /2026.10.02/-ийн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн бараа, үйлчилгээ, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, тогтоолын хэрэгжилтэд хийх Ерөнхий хяналтын сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгыг байнгын хорооны дарга Н.Наранбаатар танилцууж, хуулийн төслүүдийг хэлэлцэн, анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн тодотголд 2026 оны арваннэгдүгээр сараас төрийн үйлчилгээний салбарын цалингийн өсөлтийг 2025 оны суурь түвшинтэй харьцуулахад 50 хувьд хүргэх шаардлагатай санхүүжилтийг тусгасан. Мөн 435 мянган ахмадуудад суурь тэтгэвэр олгоход шаардагдах санхүүжилтийг тусгаад байгаа юм. Ахмадуудын тэтгэвэр болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдэж, өрхийн бодит орлого нэмэгдэх чухал ач холбогдолтой төсвийн тодотголыг батлах нь зүйтэй гэж байнгын хороодын гишүүд үзэж байгаагаа илэрхийллээ. Төрийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зардлуудыг танах, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг хууль санаачлагч онцолж байсан.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.