Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Нийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байна

Нийслэл хотод есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд 441 борлуулалтын цэгээр 23,107 тонн шахмал түлш борлуулжээ.

Аравдугаар сарын 1-ний байдлаар хагас коксон түлш, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн талбайн болон агуулахад 52,749 тонн нөөц бүрдүүлснийг мэдээлэв.

Хагас коксон түлшийг арваннэгдүгээр сараас эхлэн борлуулах юм байна.

Баянгол, Чингэлтэй дүүргийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад шилжүүлж, есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд 30,768 тонн хийн түлшийг айл өрхөд борлуулжээ.

Харин “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх” сургалтыг дүүрэг, хороодын Засаг дарга нартай хамтран 2024, 2025 оны угаарын хийн өртөлтийн судалгаагаар өндөр эрсдэлтэй 32 хорооны иргэд, хэсгийн ахлагчдыг хамруулжээ.

Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, айл өрхийн зуухны хяналт шалгалт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт, шахмал түлшний үйлдвэрлэл, борлуулалт, нөөцийн мэдээллийг өдрөөр болон долоо хоногоор нэгтгэдэг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.