Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Биокомбинатад ажиллаж байна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр (2026.10.07) Биокомбинат үйлдвэр дээр ажиллаж байна. Тус үйлдвэр 1973 оноос хойш малын эм, вакцин, оношлуур зэрэг нийт 46 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бөгөөд улсын төсөв, орон нутаг, мал бүхий иргэдээс захиалга авч, орлогоо бүрдүүлдэг талаар танилцууллаа. Ирэх жил хуурайшуулсан вакцины үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, малын шимэгдэх өвчний эсрэг эм бэлдмэлийн үйлдвэрлэлийг нэвтрүүлэх, шүлхийн вакциныг савлах шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг худалдан авахаар улсын төсөвт саналаа хүргүүлжээ. Биокомбинат үйлдвэрээс шүлхий, үхрийн арьс товруутах өвчин, бог малын мялзан, хонины цэцэг өвчин, ямааны годрон зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины улсын нөөц бүрдүүлэх шаардлагатай байгаа учраас нийт 10 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатайг танилцууллаа. Цаашид үйлдвэрийн шинэ байрыг иж бүрнээр нь ашиглалтад орж чадвал эдгээр вакциныг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой гэлээ.

Шадар сайдын зүгээс малаа эрүүлжүүлэхэд ямар вакциныг дотооддоо үйлдвэрлэж, ямар бэлдмэлийг гаднаас худалдан авах вэ гэдэг төлөвлөгөө нэн тэргүүнд шаардлагатай байгааг онцолж байна. Гадаадын орнуудаас манай улсаас мах, махан бүтээгдэхүүн худалдан авах асуудлыг хөнддөг боловч малын эрүүл мэндийн асуудлаас шалтгаалж, бодит ажил хэрэг болоход хүндрэлтэй байгаа юм. Тиймээс малын эрүүл мэндийн олон улсын стандартыг манай улс нэн тэргүүнд тодорхойлж, түүнд шаардлагатай вакцин, эм бэлдмэлийг үйлдвэрлэх боломжийг Биокомбинат судлах чиглэлийг өгч байна. Мал аж ахуйн салбар бол манай улсын тэргүүлэх чиглэл. Тиймээс малаа зарахын тулд эрүүл байх ёстой гэсэн зарчим мөрдүүлдэг байхад анхааран ажиллахыг Шадар сайд тодотголоо. Малаа эрүүл байлгах хариуцлагын тогтолцоо хууль, эрх зүйн орчинд байдаггүй бөгөөд малын өвчлөлөөс шалтгаалж байнга нөхөн олговор олгож, өвчин гарсны дараа вакцин хайж цаг хугацаа алддаг асуудлыг дахин давтахгүй байхад Улсын онцгой комисс анхаарч байна гэв.

Иймээс вакцинжуулалтын бодлогын захиалгыг тодорхойлж, олон улсын стандартад нийцэхийн тулд малаа эрүүл болгох, үүний тулд ямар вакциныг дотооддоо үйлдвэрлэх ёстой вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.