Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан “Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв”-ийг тохижуулан ашиглалтад орууллаа.

Тус мэдээллийн төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч, мэдээлэх www.agaar.gov.mn цахим сайт, агаарын чанарын хяналт-шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS төв сервер, мөн Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх зориулалт бүхий камер суурилагдсан.

Энэхүү төв ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон төв, орон нутгийн агаарын чанарын хяналт-шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн цаг агаарын урьдчилсан мэдээний нэгэн адил агаарын бохирдлын урьдчилсан прогнозыг боловсруулан гаргаж, иргэдэд хүргэснээр агаарын чанарын төлөв байдлыг урьдчилан мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалах зохистой арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм. Иргэд агаарын чанарын мэдээлэл болон урьдчилсан прогнозыг ашиглан бохирдол ихсэх төлөвтэй үеийг урьдчилан мэдэж, өөрсдийгөө болон гэр бүлээ агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах боломжтой.

Агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул агаарын чанарын хяналт-шинжилгээний тасралтгүй, бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь байгаль орчны зөв бодлого боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын үндэс суурь болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.