Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллоо

  Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо. 

  Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа. 

  Үүнд:    

  •   Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
  • Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
  • Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;
  • Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар

Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав.

 
  Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо. 

  Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. 

Тухайлбал:  

    1.Цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, албаны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, шинэ дайчдын анхан шатны сургалтыг хууль дүрэмд заасны дагуу зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуульд үүрэг болголоо.
  2.Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдааны тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, суурьшлын бүсэд баавгай илэрсэн болон түүнийг устгаж, аюулгүй болгосон талаарх мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг хангахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгалаа.
  3.Улсын хилийн зурвас, бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, тал хээрийн болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх санамж хүргүүлж, “Дэглэм-26” арга хэмжээний хэрэгжилтийг хангахыг Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг болголоо.

  Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллагуудын алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, дэг журмыг сахиулах, хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, хүний эрхийг дээдэлж харилцаа хандлага, үйлчилгээний чанарт тавих дотоод хяналтыг сайжруулах, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгов.

.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.