Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтын хяналт сайжирна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.10.22/-ийн нэгдсэн хуралдааны эхэнд Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 06 дугаар дүгнэлттэй танилцлаа. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт "Хорооны гишүүн улс төрийн намын гишүүнчлэлээс түдгэлзэнэ" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 10 дахь заалтад заасан "Төрийн зарим төрлийн албан хаагчийн намын гишүүнийг түдгэлзүүлж болно" гэсэн зохицуулалт болон хүний эвлэлдэн нэгдэх эрх, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцсэн байна. Үндсэн хуулийн цэц Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны гишүүн нь хараат бус, аль нэг улс төрийн намаас ангид байх ёстой гэж үзэж, тус заалтыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн тогтоожээ.

Үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв. Хууль зүйн байнгын хорооны тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдан хууль, журмын дагуу сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт материалыг хүлээн авах, нэр дэвшигчээр бүртгэх, илтгэгч гишүүнийг томилох, нэр дэвшигчийг шинжлэн судлах, ажлын ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан санал болгох гэх мэт үе шатны хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ. Ажлын хэсгийн гишүүдийн олонхын санал авсан дарааллаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдийг эрэмбэлэн тайлангийн хамт Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж нэр дэвшигчийн сонсгол явуулсан байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох асуудлыг энэ сарын 16-ний өдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн нэр дэвшигч бүрээр нууц санал хураалт явуулахад Б.Амартүвшин, Б.Даваажав нарыг гишүүдийн олонх дэмжжээ.

Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Манай улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх зорилгоор Беларусь Улсын Ерөнхийлөгчийн Монгол улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээнд хоёр улсын Ерөнхийлөгчид 2024 оны 6 дугаар сарын 3-ний өдөр гарын үсэг зурсан юм. “Энэхүү гэрээ нь манай улсын Евроазийн эдийн засгийн холбоотой худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэх бодлоготой нийцэж байгаа тухай хууль санаачлагчид онцолж байлаа.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Мөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Гишүүд Оюу толгой төслийн ногдол ашиг, стратегийн бараа бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, 10 аймгийн дулааны станц, ахмадын тэтгэвэр, цалин хөлсний нэмэгдэл, ажилгүйдлийн тэтгэмж, татварын хөнгөлөлт, түүх соёлын өвийг татварын бодлогоор дэмжих, боловсролын салбарын хөрөнгө оруулалт, багшийн дутагдал хүртээмжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн талаар асуулт асууж хариулт авав. Мөн хөгжлийн бэрхшээлтийг иргэдийг дэмжих бодлого, аж ахуйн нэгжийн татварын хөнгөлөлттэй холбоотой санал хэлсэн юм.

Үргэлжлүүлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөл батлагдсанаар төсвийн хөрөнгө оруулалтын үндэслэл хяналтыг сайжруулах , урсгал зардлыг ил тод болгох, төсөв боловсруулах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой болно гэж хууль санаачлагч тайлбарлав.

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын санал хураалтыг Баасан гаригийн өглөө 10 цагт явуулахаар тогтлоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.