Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Нийслэлийн “Хангарди” ордныг хувьчилна

Та бүхнийг Нийслэлийн Засаг захиргааны “Хангарди” ордны барилгыг хувьчлах нээлттэй дуудлагын худалдаанд урьж байна. 

  1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Барилга нь 2008 онд конторын зориулалтаар баригдаж ашиглалтад орсон, цутгамал төмөр бетон суурьтай, цутгамал төмөр бетон араг бүтээцтэй, төмөр бетон дам нуруутай, цутгамал төмөр бетон хөөсөнцөр дүүргэгчтэй, шилэн фасадтай, төмөр вакуум цонхтой, зоорийн давхраас гадна 15 давхар барилга юм. Барилгын суурийн урт 30м, өргөн 18м, 2 дугаар давхраас дээш бүх давхар нь нүүр хэсгээрээ буюу баруун талдаа 18м-ийн урттай, 1,5м-ийн өргөнтэй консолийн хэсэгтэй,  3-15 давхрын урт 34м, өргөн 19м өргөнтэй. Нийт 9774,7 мкв талбайтай, зоорийн давхартаа 10 машины гаражтай. 

  1. ЭЗЭМШИЛ ГАЗРЫН МЭДЭЭЛЭЛ

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/703 дугаар захирамжаар эзэмшил газар буюу барилгын суурийн 589  м2 талбайтай газрын эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт олгосон болно.   

  1. 3.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ: 43 423 400 000 төгрөг
  2. ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ: 4 342 340 000  төгрөг
  1. 4.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн Засаг захиргааны 5 дугаар байр, Иргэний танхимд

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын  худалдаагаар  худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: УБ.Өмч хувьчлалын орлого

Дансны дугаар: Нийслэлийн төрийн сан 100200000961 тоот  

5

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/,  “Сити товер”-8/1, 3 дугаар давхар 

РД 2576589

  1. 5.ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл доорх баримтуудыг бүрдүүлж битүүмжлэн Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.  Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.

ü Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт ( хүсэлтийн маягтыг энд дарж  авна уу)

ü Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь

ü Хувь хүн бол Иргэний үнэмлэхний хуулбар

ü Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар зэргээс бүрдэнэ. 

  1. 6.МЭДЭЭЛЭЛ АВАХ

Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn  цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 304 тоот өрөөнөөс авна уу. 

Лавлах утас: 326808, 96655962, 91113329 

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.