Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо

Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.18 дахь заалт, "Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Дүрмийн 5 дугаар зүйлийн 5.7.8 дахь заалт, Нэр дэвшүүлэх хорооны 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн НДХ/2026-03 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2026 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 01/11053 тоот албан бичгээр ирүүлсэн санал болон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг тус тус үндэслэн нээлттэй сонгон шалгаруулалтаар Гүйцэтгэх захирал томилогдох хүртэлх хугацаанд "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Анарыг томиллоо. 

Б.Анар нь төрийн санхүүгийн удирдлага, эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр 18 жил ажилласан туршлагатай.

Эдгээр чиглэлээр ажиллах хугацаандаа төсөв, санхүү, татварын бодлого, төрийн санхүүгийн удирдлагын эрх зүйн шинэчлэл, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, хөгжлийн томоохон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, гадаад худалдаа, экспортыг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хөгжлийн санхүүжилтийг өргөжүүлэх чиглэлээр бодлогын томоохон шинэчлэл, арга хэмжээг хэрэгжүүлсэн.

Боловсрол:

  • 2004-2008 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр;
  • 2015-2017 онд АНУ-ын Жиоржиа мужийн их сургуулийг Төрийн санхүүгийн удирдлагын магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Ажлын туршлага:

  • 2008–2020 онд Сангийн яамны Төрийн сан, Төсвийн бодлого, Санхүүгийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга;
  • 2020–2021 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Хууль, тусгай активын газрын дарга;
  • 2021–2022 онд Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын Зээл, тусламжийн бодлогын хэлтсийн дарга;
  • 2022–2025 онд Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга;
  • 2025–2026 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөх, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;
  • 2026 оны 8 дугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засаг, төсвийн бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.