Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026 оны гуравдугаар улирлын Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ.

Энэ удаагийн буцаан олголт нь 2026 оны долоодугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн худалдан авалтын цахим төлбөрийн баримтад үндэслэж байгаа юм.

Буцаан олголтын ХУВЬ ХЭД ВЭ?

НӨАТ-ын буцаан олголтын ердийн зохицуулалтаар иргэд худалдан авалтад төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаан авдаг. Өөрөөр хэлбэл, НӨАТ ногдсон худалдан авалтын үнийн дүнгийн ойролцоогоор хоёр хувийг буцаан олгодог гэсэн үг.

Тухайлбал, НӨАТ ногдох нэг сая төгрөгийн худалдан авалт хийсэн бол ойролцоогоор 20 мянган төгрөгийг буцаан авах боломжтой. 

41 мянга гаруй иргэн буцаан олголтоороо татвараа төлжээ

Энэ удаагийн буцаан олголтоосоо албан татвар төлөх хүсэлтийг аравдугаар сарын 19-23-ны өдрүүдэд ebarimt системээр хүлээн авсан байна. Энэ хугацаанд 41,020 иргэн нийт 779.4 сая төгрөгийн татвараа буцаан олголтоосоо төлжээ.

Иргэд НӨАТ-ын буцаан олголтоороо автотээврийн хэрэгслийн, галт зэвсгийн, үл хөдлөх эд хөрөнгийн, газрын болон малын тоо толгойн албан татвар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой байдаг.

НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутам олгодог бөгөөд:

  • I улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард
  • II улирлын буцаан олголтыг долоодугаар сард
  • III улирлын буцаан олголтыг аравдугаар сард /энэ удаагийн буцаан олголт/
  • IV улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус олгодог.

Иргэд буцаан олголтын мөнгө орсон эсэхээ ebarimt аппликейшнээр шалгах боломжтой.

Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.