Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
ЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна

2026–2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд дөрвөн улирлын бүтэцтэйгээр хичээллэж байна.

Боловсролын сайдын 2026 оны долоодугаар сарын 8-ны өдрийн А/211 дүгээр тушаалаар өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан.

Хичээлийн жилийн шинэ бүтцийг боловсруулахдаа багш, эцэг эхчүүдийн санал, сурагчдын суралцах онцлог, эрүүл мэнд болон гэр бүлийн амьдралын хэрэгцээг харгалзан үзжээ.

ШИНЭ БҮТЦИЙН ГОЛ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Дөрвөн улирлын бүтэцтэй боллоо. Хичээллэх болон амрах хугацааг илүү тэнцвэртэй зохицуулж, өмнө нь 16 долоо хоног үргэлжилдэг байсан нэгдүгээр улирлын хугацааг өөрчилсөн.
  • Өвлийн амралтын хугацааг оновчтой болголоо. Нийслэлийн сурагчид арванхоёрдугаар сарын гурав дахь долоо хоногоос бие даалтын үйл ажиллагаанд шилжиж, үргэлжлүүлэн гурван долоо хоног амарна.
  • Цагаан сарын баярыг бие даалтын үйл ажиллагаатай уялдууллаа. Сурагчид үндэсний өв уламжлал, ёс заншлаа судлах бөгөөд бие даалтын ажлыг хэт ачаалал үүсгэхгүйгээр зохион байгуулна.
  • Орон нутгийн онцлогийг харгалзлаа. Бие даалтын хоёр долоо хоногийг Цагаан сарын баяр, нийслэлийн өвлийн амралт болон орон нутгийн мал төллөх үетэй уялдуулан зохион байгуулна.
  • Зуны амралтыг эрт эхлүүлнэ. Бага ангийн сурагчид тавдугаар сарын хичээл дуусмагц, дунд болон ахлах ангийн сурагчид зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногоос амарна.

Эх сурвалж: Боловсролын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.