Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэлжээ

Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, амьдрах орчны экологийн холбоосыг хадгалах, авто замын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах санаачлагыг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотод болсон Талуудын 17-р бага (Cop17) хурлын үеэр “Санамж бичиг” байгуулсан билээ.

Энэхүү төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оролцоотойгоор NCD группын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэхүү бүтээн байгуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9, 22.9.1-д заасан байгаль хамгааллын чиглэлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын аюулгүй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тус барилга бүтээцийн ажил ийнхүү эхэлж 2027 оны 2 улиралд бүрэн хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

May be an image of text

May be an image of mountain

May be an image of road and text

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.