Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Зөвшөөрлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд “Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

  Арга хэмжээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Хэлэлцүүлэг нь Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, зөвшөөрлийн тогтолцоог ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй болгох, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэж байна.

  Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагууд, Эдийн засаг хөгжлийн яам, Засгийн газрын хяналт, хэрэгжүүлэх газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа академи, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлага болон албан хаагчид “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж, зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.