Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөж журмын тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших эрхтэй юу. Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж дэвших эрхгүй биз дээ. Үндсэн хуулийг яагаад зургаан жил болгосон бэ гэвэл дарангуйлагчийг бий болгохгүй гэж тэгсэн. Дэлхийгээр дүүрэн бие биенийгээ барьж хорьсон жишээ бий. Бид зөв хүнээ нэр дэвшүүлэх эрхээ эдэлмээр байна. Ерөнхийлөгч 55-аас дээш насны хүнийг дэвшүүлэх хүсэлтэй байна гэдэг. Гэтэл та нар хэлэлцэж байгаад 50-аас дээш болоод явчихсан. Тодорхой хүмүүст зориулж ийм зохицуулалт хийхээ болих хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл бол сонгуулийг яаж зохион байгуулах вэ гэдэг процессын хууль. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, тавигдах шаардлага зэрэгтэй холбоогүй.  2015 онд Ерөнхийлөгчийн болон УИХ-ын, нийслэл сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг нэг болгоод бантан хутгачихсан. Ямар ч байсан эдгээр сонгуулийг хуулийг тусад нь болгосон. Сонгууль бүхэн өөрийн онцлогтой болдог. Та хүртэл мэдэж байгаа шүү дээ.

УИХ-ын гишүүн Н.Энхболд: Бид хуулийн дагуу энэ төслийг боловсруулсан. Энэ оны тавдугаар сарын 2-ны өдрөөс мөрдөгдөж байгаа Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийн дотор 30 дугаар зүйлийн хоёрт Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно гэсэн шалгуур байгаа. Үүний дагуу бид процессын хуулийн төслөө боловсруулж оруулж ирсэн. 50 нас хүрсэн гэдгийг хэн ч  өөрчлөх боломжгүй байхгүй.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Бид өөрсдөө хуулиараа зардлаа өсгөөд байна. Нэг хүнд ногдох сурталчилгаа хийдэг хүний тоо гэдгээ болих хэрэгтэй.  Дөрөвхөн хүний санал тоолох учраас Ерөнхийлөгчийн сонгуулийг гараар тоолох хэрэгтэй. Намайг Ерөнхий сайд байхад нөгөө Мөнхбат гэж нөхөр дээл өмсөөд л талбай дээр хар машин шатаасан шүү дээ. Тэрнээс хойш хар машинд хайртай болсон байна лээ. Би хартай болчихоод байгаа юм. Хар машин хаана байгаа вэ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Би тантай санал нэг байна. Манайх сонгуулийн зардал хамгийн өндөртэй орнуудын нэг байна. Сингапур улс л гэхэд нэг хүнд нэг сингапур доллар байна гэж байгаа юм. Сонгуулийн зардлыг хөөсрүүлдэг, өсгөдөг нөхцөл байна. Цаашдаа улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулж, мөнгөнөөс хамааралтай сонгууль хийдгээ болих хэрэгтэй байна. Нэр дэвшигчдэд гарааны ижил нөхцөл олгож, зардал ижил байхад анхаарах хэрэгтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.