Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Л.Мөнхтүшиг: Энэ сард нэмэлтээр Франкфурт руу тусгай нислэг үйлдэнэ

Өнөөдөр ЭМЯ-аас хийдэг өдөр тутмын мэдээллийн үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гадаад гацсан иргэдийг эх орондоо авч ирэх асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Энэ сард гурван удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан ч иргэдийн санал мөн нөхцөл байдлаа харгалзан үзээд Франкфурт руу нэмэлт нэг нислэг төлөвлөж нийт дөрвөн удаагийн нислэг хийхээр боллоо. Энэ сарын нислэгээр урьдчилсан байдлаар нийт 720 гаруй иргэн эх орондоо ирнэ гэсэн тооцоо байна. Гадаадын 17 улсад 100 орчим иргэн санхүүгийн хүндрэлтэй байдалд орсноо ЭСЯ-дуудаа мэдэгдэж байсан. Тиймээс бид НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран гадаадын 11 улсад байгаа 48 иргэнд нислэгийн тизийг нь худалдан авч өгөн, тусгаарлалтын зардлын төлбөрийг иргэдэд туслах сангаас гаргах зохицуулалт хийхээр төлөвлөж байна. 

Тусгай нислэгээр иргэдээ авч ирэх ажил цаашид ч үргэлжилнэ. Мөн Монгол Улсаас гадаад улс руу явах иргэдийн хүсэлтийг хангаж ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 19, 20-нд Токио руу нислэг үйлдэхээр болсон. Түүнчлэн ӨМӨЗО-нд ОХУ-аас очсон ачаа тээврийн жолоочоор дамжин халдвар гарсантай холбоотойгоор боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж байна. Үүнтэй холбоотойгоор холимог гэр бүлүүдийг хил гаргах асуудал удааширч байгаа ч бид энэ асуудлаар БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна. ӨМӨЗО болон манай улсад дотоодын халдвар гарсантай холбоотойгоор ачаа тээврийн эргэлт огцом буурсан. Тиймээс энэ асуудал дээр ГХЯ онцгой анхаарч, ачаа тээврийн эргэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод консулын ажилтан томилогдон ажиллаж яриа хэлэлцээг тогтмол хийж байгаа" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.