Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Сайжруулсан шахмал түлшийг хэрхэн хийдэг вэ?

Өнгөрсөн онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох” тухай тогтоол гарч, энэ оны тавдугаар сараас хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн иргэдийн жилд хэрэглэдэг 1.2 сая тонн түлшийг сайжруулсан шахмал түлшээр орлуулах шаардлага бий болсон. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах дунд шатны, шинэ стандартын сайжруулсан шахмал түлшийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэн гаргаж байна.

Гэвч уг сайжруулсан шахмал түлштэй холбоотой гэгдэх хэргүүд гарч, олон нийт шахмал түлш, түүний орц найрлага, үнэр, чанар, стандартад эргэлзэх боллоо. Иймд Eguur.mn сайт ҮЙЛДВЭРЛЭГЧ  буландаа Тавантолгой түлш ХХК-г урьж шахмал түлшээ хэрхэн үйлдвэрлэдэг болохыг нь сурвалжлан уншигч танд хүргэж байна.

“Ухаа худаг”-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс угаасан нүүрсний завсрын бүтээгдэхүүн буюу Мидлингийг Төв аймаг дахь дундын бүсэд хүлээн авч, тэндээс нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах үйлдвэр, Тэц II-ын дэргэдэх үйлдвэрт 1000 гаруй жолооч зуны турш 24 цаг ээлжлэн, тээвэрлэн авч ирж, нөөцөлжээ. Уг бүтээгдэхүүнийг Энержи Ресурс үнэгүй нийлүүлдэг ч тээврийн зардлыг  Тавантолгой түлш ХХК хариуцан гаргадаг аж. Төв аймаг дахь Дундын бүсэд 800 гаруй мянган тонн мидлинг нөөцөлсөн байгаа бол энд 300 гаруй мянган тоннын нөөцтэй байна.

Хяналт: Ирсэн мидлингийг гурван ээлжийн технологич шалгана. Нүүрс замдаа халуун, хүйтэнд харшаад урвалд орох, халсны улмаас шатах тохиолдлууд бий. Халсан шатсан, чийгтсэн нүүрсийг шалгах үүднээс байнга дүрдэг термометр болон лазеран термометрээр үзээд, хашаандаа оруулж буулгадаг.

Төв аймгаас ирсэн мидлингийг жинлэж хүлээн аваад, хово машинаар зөөн бутлуурт оруулна. Чулуун нүүрсийг бутлахдаа хамгийн том нь 0.5-0.7мм хүртэл байхаар тохируулсан техникүүд ажиллана. Ийнхүү буталсан бүтээгдэхүүнийг үндсэн тэжээлийн бункерьт хийнэ.

Хяналт: Бутлуурт орсны дараа нүүрс стандартын чийгтэй байх ёстой. Харин чийгийн агууламж өндөр байвал холигчид орохдоо орц, норм өөрчлөгддөг тул гурван ээлжийн гурван чанар шалгагч, нэг технологич хянан ажиллаж байна.

Үндсэн тэжээлийн бункер рүү тусгай замаар урсан очсон бүтээгдэхүүнүүд холигчийн машинд орно. Эхлээд барьцалдуулагч буюу цардуултай холигдоно. Цардуул нь нийт бүтээгдэхүүний 2.5 хувийг эзлэх бөгөөд уг төхөөрөмж цардуулын хэмжээг тооцоолон доош гойжуулна.

Стандартын дагуу ус холихдоо чийглэгийн хувийг тохируулна. Бүтээгдэхүүний чийг 18-22 хувь байх ёстой. Ийм чийглэгтэй байж л хэвлэгч рүү орсон бүтээгдэхүүн хэвээ авч гардаг байна. Энэ хэсэгт том хэмжээний соронз байршуулж, нүүрсэн дунд буй төмөр болон гадны биет, хог хаягдлыг өөртөө татаж авдаг аж.

Ус чийг цавуулаг байдал нь бүрэн нийцсэн бүтээгдэхүүний түүхий эд хэвлэгч машин руу орж хэлбэржиж гарч ирнэ. Сайжруулсан шахмал түлш хоёр хэлбэртэй. Нэг нь дугуй, нөгөө нь дөрвөлжин дүрстэй.

Тодорхой хэмд хяналтан дор 02:30 цаг жигнэгдэж гарч ирнэ. Жигнэгдэх явцад нүүрсэнд буй утааны агууламж агуулагддаг хорт хий нь зуухандаа үлддэг. Үүнийг тусгай хоолойгоор гадагшлуулна.  12 кабин тус бүрт лазеран термометрээр дулааныг цаг тутамд хэмжинэ. Ингэж байж нэгэн жигд хатсан бүтээгдэхүүн гарч ирэх аж

Эдгээр төхөөрөмжүүдийг уурын зуухаар халаан ажиллуулна. Уг зууханд мидлингийн том ширхэгтэй нүүрсүүдийг хийж, түлнэ

Хатаагчнаас урсан гарч ирсэн бүтээгдэхүүн тодорхой хугацааны дараа савлах төхөөрөмж рүү орно. Савлах төхөөрөмжид орохдоо чийг, бэхжилт үүсээд хөрсөн байх ёстой. Тодруулбал, 18-22 хэмийн дулаантай, чийглэг нь 10 дотор бүтээгдэхүүн гарч ирвэл хэвийн гэж үзнэ.

Ийнхүү бэлэн болсон бүтээгдэхүүнийг мөн л автомат тохируулагчтай төхөөрөмжөөр 25кг болон 1 тонны багтаамжтайгаар савлана. Дамжлага болгоны савлагаан дээр 4-6 хүн ажиллаж байна.

1 тоннын савлагаатай бүтээгдэхүүнийг вагонд ачихаар бэлдэж тавьсан байна. Гэвч вагонд ачихын тулд мөн чанар стандартыг шалгана. Хэрэв бороо, цасанд эмтэрсэн байвал чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнийг үйлдвэрээс гаргахгүй аж. Уг бүтээгдэхүүн нь бороонд мэдрэг тул эмзэг гэдгийг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.