Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Монголд COVID-19-ийн халдвар гэр бүлийн хүрээнд тархах нь олон улсынхаас хэд дахин өндөр байна

Манай улсад коронавирусийн халдвар гэр бүлийн хүрээнд их тархаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр "Дэлхий дахинд хийсэн судалгаагаар коронавирусийн халдварын гэр бүлийн хүрээний тархалт 10 орчим хувьтай байна. Тэр дундаа хосуудад халдвар дамжих тохиолдол олон байгаа бол хүүхдэд халдвар дамжих нь харьцангуй бага гэсэн судалгаа гарчээ. Харин манай улсын хувьд, гэр бүлийн гишүүд доторх коронавирусийн халдварлалт 10-66 хувьтай байна. Энэ нь халдварын тархалт Монгол Улсад гэр бүлийн хүрээнд их байгааг харуулж байна.алдвар гурван хэлбэрээр буюу агаар дусал, амьсгал, ахуйн хавьтлын замаар дамжин халдварлаж буй. 
Сүүлийн тархвар судлалын байдлаас харахад ч манай улсад халдвартай хүний ойрын хавьтал болох гэр бүл эсвэл албан газрын хүрээнд халдвар тархсан байсан тул нөхцөл байдалдаа тохируулан урьдчилан сэргийлэхийг хүсье. Албан байгууллагын нэг өрөө, тасалгаанд суудаг болон нэг байрлалд ээлжээр ажилладаг хүмүүсийн дунд халдвар тархах эрсдэл маш өндөр байгаа тул албан байгууллагууд зарим ажилчнаа цахимаар ажиллуулах нөхцөл бололцоогоор хангах хэрэгтэйг зөвлөж байна. Харин гэр бүлийнхээ хүрээнд халдвар дамжуулахгүй байхад өрөө тасалгаандаа агаарын солилцоо сайн хийх, зочин гэртээ урихгүй байх, хоорондын зай барих болон давс, содатай усаар хоолойгоо зайлж, халуун бүлээн шингэн ойр ойрхон уухыг зөвлөе. Түүнээс гадна гэр бүлийн гишүүд дархлаагаа сайн дэмжиж шөлтэй хоол идэх, цэгэн иллэг хийх хэрэгтэй бөгөөд тус, тусдаа алчуур хэрэглэх шаардлагатай" гэсэн юм.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.