Уншиж байна...
Хоёрдугаар сарын 1-нээс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр өдөрт дөрвөн удаа зорчиноХүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн тээврийн хэрэгсэл 5000 төгрөгийн хураамж төлөхгүйВашингтон хотод газардах гэж байсан зорчигч тээврийн онгоц нисдэг тэрэгтэй мөргөлдөн осолджээНийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байнаОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч, нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр байнаОлон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдаан зарлагдлааОлон улсын шуудан илгээмжээр дамжуулан мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээОйрын хоногуудад нутгийн баруун хагаст өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларнаНидерландад бүлэг хулгайч нар 2500 жилийн настай алтан дуулга болон бусад эртний эдлэлийг тоножээФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцФОТО: Хүүхдийн гэгээлэг ертөнцОйрын хоногуудад ихэнх нутгаар хүйтэн хэвээр байнаМ.Батбаяр: Шинэ Зуунмод хотыг сэргээгдэх эрчим хүчээр хангасан, байгаль орчинд ээлтэй, ухаалаг тогтвортой хот болгон хөгжүүлнэУлсын дээд шүүхээс мэдэгдэл гаргажээТамхины хяналтыг чангаруулж, татвар, үнийг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна
Х.Баттулга: Тавантолгойг гадныханд өгөх гэсэн хуйвалдааныг Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэсэн Ц.Элбэгдорж: Х.Баттулга "Эрдэнэт"-ийн 49 хувь, Тавантолгойн орд газрын хулгай луйварт оролцсон хүн

Х.Баттулга: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон 

Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгээс:

 

-Би өнөөдөр  Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар хандаж байна. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныханд 100 жилээр, хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан.

 

-Би шударга бусын хонгил байгуулж байсан, тийм хонгилыг удирдаж байсан Ерөнхийлөгчдөөс өөр, бүрэн эрхээ огт нэмэгдүүлж байгаагүйгээс гадна тодорхой бүрэн эрхүүдээс татгалзсан анхны Ерөнхийлөгч болж байна.

 

-Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн томоохон ордууд болох Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойг тойрсон МАНАН бүлэглэлийн 7 Ерөнхий сайдаар толгойлуулсан улс төр, бизнесийн бүлэглэл, фракцуудын оролцоогоор нэн идэвхтэйгээр хийгдэж байгаа нь тодорхой боллоо.

Мөн бусармаг аргаар хөлжсөн, хөрөнгө орлогоо нотлон тайлбарлаж чадахгүйд хүрсэн, түүнийгээ нууж хаах боломжгүй болсон, уул уурхай, авлига, ашиг сонирхлоор сүлбэлдсэн тодорхой бүлэглэл, хэсэг улс төрчдийн явуулга гэж үзэхээс өөр арга алга.

 

-Хуулиар хонгил бэлддэг нөхдүүд одоо ч мөн хуулийн аргаараа, мөн л шинэчлэлийн гоё сайхан уриагаар халхавчлан, нөгөө л зорилгынхоо төлөө улайран ажиллаж байгаа нь нууц биш, ил болсоор байна.

 

-Өнгөрсөн хугацаанд юу болов! Нөхцөл байдал ямар байсан бэ?

Та бүхэн санах хэрэгтэй. Үнэхээр ард түмний шүүхэд итгэх итгэлийг бүрэн царцаасан, шүүх эрх мэдлийн нэр хүндийг шалдаа буулгасан, үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүнд зүй ёсоор хамаардаг нийгэм-төрийн байгууллын болон иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулахуйц туйлын хүнд, бусармаг байдалд шүүхийг оруулсан, анхаарч арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд шүүх эрх мэдэл орсон байсныг өнгөрсөн хугацаанд бид бүгд ярьсан, бүгдээрээ хэлэлцсэн юм.

 

-Монгол төрийн түүхэнд үндэсний эрх ашгийг дээдэлсэн, нэн чухалд тооцогдох олон бодлого нуран унаж байсныг бид бас мартах учиргүй ээ.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн ёс зүйн хорооны гишүүдийг томилж байх бүрэн эрхийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид олгож, үр дүн муутай, маш сул хариуцлагын тогтолцоог шүүхэд бий болгосон юм.

Үр дүнд нь шударга бусын хонгил үүссэн, ард түмний баялагт эзэн суусан этгээдүүд хууль шүүхийн байгууллагыг авлигадан хүссэнээрээ хөдөлгөж, өөртөө үйлчлүүлэн ажиллуулдаг болсон зэрэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэхээс өөр аргагүй ноцтой нөхцөл байдал бодитой бий болсон байсан.

 

-Өнгөрсөн хугацаанд хууль, шүүхийн шинэчлэл гэх уриа лоозонд нийгмийг автуулдаг байсан боловч шударга ёс тогтох бодит өөрчлөлт гараагүйг иргэд олон нийт, ард түмэн мэдэж байгаа.

Ц.Элбэгдорж: Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн үгээс:

-Х.Баттулгад зовлон бий. Би ойлгож байна. Шоронд орохоос зугтаж ордонд түр орогнож байгаа хүн. Тиймээс Баттулга Монголын шүүх, хууль, төрийг толгойд нь гарсан өдрөөсөө өшигчиж байгаа юм. 

-Тэр өөрийн сэжиглэгдэж байсан, оролцсон гэж үздэг гэмт үйлдлээ, ул мөрөө дарах, хүчингүй болгох гэж хуулийнханыг дарамталдаг нь түүний хувийн шалтгаан гэж харъя. “Мөнгө хаана байна” гэж өрөөндөө халаасандаа гараа хийж, орж ирсэн нэгнээс асуухыг түүний бодит дүр төрх гэж бодъё.

-Тэр үйл явдал одоогоос 6 жилийн өмнө 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болсон юм.  Халтмаагийн Баттулгыг би албан уулзалтынхаа өрөөнд дуудсан. Монголын боломжийг тэр хүн яаж шатааж байгааг, Монгол Улс яаж хохирч байгааг түүнд би ярьж өгсөн. Хонгор нутгаас төрсөн хоёр баяны нэг нь нөгөөдөө атаархаж улсын ажил унагасан болж харагдсан. Баттулга зөвхөн Оджаргалыг хорлосон биш, хожим нь харин Монгол Улсыг санаатай хохироосон болох нь тодорхой болсон.

-Би тэр үед Баттулгад, Баянгол буудлын буйдхан өрөөнд бүтээсэн “Тангаргын буг” нэртэй хүн сэжиглэм нэвтрүүлэг, гялгар ууттай элс цоолж Монголын бүтээх урам руу ус цацсан дайралт хийснийг нь “буруу” гэж хэлсэн юм. Тэгсэн атлаа Хятадын Төмөр замын дэд сайдтай Монгол улсын илэрсэн бараг бүх нөөцийг барьцаанд тавиад нууц гэрээнд гарын үсэг зурсан байсныг нь бас өөрт нь хэлсэн юм. Нарийн төмөр замаар, элс цоолсон бүх чиглэлдээ Хятад Монголыг холбох тохиролцоо хийсэн байж билээ.

-Хятад гэж бусдыг хараах атлаа, мөнгөтэй нөлөөтэй, өөртэй нь наймаа тохирох Хятадад бол юугаа ч худалдахаар байсан. Юугаа ч барьж гүйж очихоор. Ерөнхий сайд нь надтай ярьж улмаар Баттулгыг загнаж тэр тохироог нь зогсоосон. С.Баяр энэ тухай номондоо бичсэн харагдана лээ.

-Түүнээс хойш би найзынхаа занаанд орж Баттулга болон цахим шуламуудад нь 6 жил хараалгаж, гүтгүүлж, доромжлуулж явна. 

-Х.Баттулгад Монгол чухал биш, мөнгө чухал байсан юм билээ.

-Х.Баттулгад би улс төр, Монгол төрөөс хол яв гэж шууд хэлдэг. Түүний улс төр хийх арга барил Монголд үргэлж гай уршиг дагуулдаг. Тэр миний энэ зөвлөгөөнд дургүй.

-Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүн Монгол Улсад, түүний язгуур эрх ашигт хамгийн аюултай, хортой албан тушаалтан болж хувирчихаад байна.

-Х.Баттулга “Миний хулгайг чи хаацайлсангүй бас олонд илчилсэн” гэж надад ял тулгадаг. Өрөөндөө дуудаж олны өмнө Монголын төлөө үнэн үг хэлсэнд минь хорсдог.

-Таван Толгойг надад өгөөгүй гэж Баттулга өс өвөрлөдөг.

-Хувь хүний хувьд бид хоёр найз. Би бүр миний амин найз ч гэж байсан. Х.Баттулга надаас холдож эхэлснээсээ хойш маш их алдаж эхэлсэн гэж боддог.  

 

-Х.Баттулга 90-ээд оны үед спирт зардаг байсан. Одоо хамгийн ашигтай алтны хойноос явж байгаа. Би тэгж үнэрлэж байна. 

 

-Одоо Эрдэнэтийн 49 хувийн асуудал яригдаж байгаа. Нэг мэдэхэд Х.Баттулга Эрдэнэтийн 49 хувийн эзэн болчихсон сууж байх вий. 

 

-Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн. “Наад хулгайч нар чинь Ц.Элбэгдорж ирээд хэргийг нь илрүүлчих вий гэхээс айж байна” хэмээн хэлсэн билээ.

 

-Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа.

 

-Х.Баттулгын ойлгодог шударга ёс бол миний ойлгодог шударга ёс биш. Баттулга бол өөрөө Тавантолгойд орсон бол шударга ёс гэж үздэг. Надад татвар төлдөггүй бол шударга бус гэж үздэг хүн.

 

-Х.Баттулга архаг хулгайчийн зан гаргаж байна. Би Батттулгын занг мэднэ ш тээ. Тавантолгой, төмөр замтай холбоотой юмаа надад үүрүүлье гэж байгаа.

 

-Х.Баттулга шороо овоолж, овоолсон шорооноосоо мөнгө олсон хүн.

 

-Х.Баттулга МоАХ-г булшилсан хүн.

 

-Яг үнэндээ өнөөдөр Монгол ялна биш, Монгол ална болоод байна шүү.

 

-Х.Баттулга, Ц.Нямдорж хоёрын эв нэгдлийн баталгаа нь Элбэгдорж шүү дээ.

 

-Х.Баттулга ШХАБ-ыг ломбард гэж хараад байгаа.

 

-Форбсын мэдээгээр Х.Баттулга Монголын  гурав дахь баян. Гэтэл төлсөн татвар нь хаана байна. Гадны хөрөнгө оруулагчдыг хөөгөөд гаргачихсан. Одоо дотоодын татвар төлөгчид рүү дайрч байна.

 

-Х.Баттулга өөрөө "Эрдэнэт"-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн.

 

-Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. 

 

-Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө.

 

-Цаазын ялыг сөнөөсөн. Х.Баттулга, Мөнхбаясгалан хоёр нийлээд тавилттай жүжиг тавьж байна гээд

 

-Би эх орондоо очно гэж бодож байсан. Очно гэж хэлээд л байгаа. Гэхдээ яг Х.Баттулгын урилгаар очих нь зөв үү. Тэр хүн хуулийн байгууллагынхныг өдөр ч ажлыг нь хийлгэхгүй шөнө ч унтуулахгүй байгаа. Тэгэхээр би хуулийнхны дуудлагаар очих уу. Х.Баттулгын зохиох жүжгийн дүр болж, бойны ямаа шиг хашаа руу орох уу гэдгээс сонгох хэрэгтэй болчихоод байна.

 

-Баттулгаа Монголд хэрэгтэй бол чиний “арван тав” болоход би бэлэн шүү. Гагцхүү шүүхийн нээлттэй танхимд яллах ялаа надад тулгаарай.

 

 

-Асуудал 15-ын тоон дээр ирээд гацаанд оржээ. Баттулга Ерөнхийлөгч намайг хайрласандаа биш ард олонд бусармаг үйлдэл нь улам илчлэгдэхээс айсандаа өнөөдрийг болтол мөрдөх нэрээр тамалсаар байгаа юм.

 

-Анх Ерөнхий Прокурорын өмнө 170 хуудас, хулхи “хэрэг” чулуудаж эхэлсэн. Сая УИХ-ын индрээс миний нэрийг аюултай этгээдийн жагсаалтын эхэнд цохож хэлсэн.

 

-Манай түүхий нүүрсийг угаах боловсруулах ажлыг Хятадууд хийж байна. Монголчуудын нэмүү өртөг бүтээж хүртэх байсан ашгийг Хятадууд олж байна. Хятадууд өөрсдөө ч энэ хооронд нүүрс боловсруулах хүчин чадлаа тултал нэмлээ. Хэн баяжиж байна. Хятад баяжиж байна. Хэн нүүрснээс их ашиг хийж байна. Оросууд хийж байна. Нүүрсээ боловсруулж, зах зээлд борлуулах уралдаанд Монгол ялагдлаа. Орос яллаа. Бас Хятад хожлоо. Монгол хожигдлоо.

 

-Монголын боломжийг хулгайлагч, харьд бэлэглэгч чухам тэр хүн хэн бэ? Энэ хар пайз дээр “Халтмаагийн Баттулга” гэсэн нэр тодоос тод бичигдэх байв. Бичигдсэн ч байгаа. Гэтэл пайзны эзэн үүнийг зөвшөөрөхийг хүссэнгүй. Тийм нэртэй, мөртэй үлдэхийг тэр одоо хүртэл зөвшөөрөхгүй байгаа юм. Энхсайханыг тойрсон өнөө цагийн товч түүх ийм буюу.

 

-Үндсэн хуульд саяхан оруулсан өөрчлөлтөөр Монголын ард түмний баялаг болох газар нутгийг “нийтийн өмч” гэж орууллаа гэсэн уур бухимдал ч ор үндэсгүй зүйл биш. Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгч өөрөө гардан санаачилж батлуулсан энэхүү шинэ нэмэлтээ тайлбарлах, бүрэн хариуцах үүрэгтэй.

 

-Монгол улс цаазгүй болсон нь Монгол хүнд үзүүлж, өгч байгаа дээд хүндэтгэл, итгэл найдвар юм. Монгол хүний өндөр хувь заяаг олж төрсний чинь төлөө Монгол улс, төр таныг алахгүй, цаазлахгүй гэж хэлж байгаа юм. Монгол хүний алтан амь бол Монгол улсын хувьд юугаар ч сольж, арилжиж болохгүй эрхэм дээд эрдэнэ юм.

 

-Хятад баатрын хөшөөнд мөргөх атлаа элэг нэгт Монгол хүнээ бид өшиглөж болохгүй. Хөршдөө хонь бэлэглэж гүйх мөртлөө, Монгол хүнийг өмгөөлөх үгээ буцааж залгиж болохгүй. Хятадууд Монголоос очсон хонийг хилийн цаана өсгөж үржүүлж байгаа атлаа, Монгол хүнийг, Монгол соёлыг, Монгол бахархлыг Монгол нутаг дээр нь хүйс тэмтрэх оролдлого хийж байгааг бид энд дуугүй өнгөрөөх ёсгүй. Монголыг дарлах дарлалд төгсгөл ирнэ, харин Монголын ирээдүй ялж үргэлжилнэ гэдэгт Монгол хүн бүр итгэж явах учиртай гэжээ.

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулга Ц.Элбэгдоржийн “тулаан” үргэлжилсээр.

 

Түүвэрлэсэн: Б.Анхмаа

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.