Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
Х.Нямбаатар: 16 нас хүрээгүй хүүхэдтэй тохиролцож бэлгийн харьцаанд орох асуудал нь 1926 оноос хойш хуульчлагдаж ирсэн заалт

2020 оны Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Жүжигчин Б.Навчаад холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ. Иргэн Б.Навчаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг шүүмжилсэн билээ. Тодруулбал тэрээр цахим хуудаснаа “Ийм пост бичээд ял авахаар болж байна даа. Гомдомтгой Нямбаатар сайдыгаа та нар минь дандаа хайрласан хүндэтгэсэн пост оруулахгүй бол Гомдоод өширхөөд шүд зуугаад шүүхэд өгөөд байна шүү анхаар манайхаан. Үзэл бодлоо илэрхийлэх эрхгүй болсон шүү. Уг нь хуулийг хөнгөдсөн байна гэж бичсэн болохоос Нямбаатарын нэр хүндэд халдсан зүйл огт байхгүй юмсан. Цагдаа прокурор нь сайдынхаа талд бат зогсож таньдаа хайртай шүү л гэж байна. Шүүх нь сайддаа хайртай үгүйг харъя даа” гэжээ.

 

Х.Нямбаатар: Намайг гүтгэх ажлыг гардан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэг нь Б.Навчаа

Тэгвэл энэ асуудалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой олон гүтгэлэг явж байна. Үүний нэг нь 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийг хуулиар зөвшөөрсөн этгээд гэж намайг нэрлэж байна. Гэтэл 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд тохиролцож орох асуудал нь 1926 оноос хойш үе үеийн Эрүүгийн хуульд хуульчлагдаж ирсэн заалт юм. Би өмнөх хуулиудын ажлын хэсэгт багтаж байгаагүй. Үүнтэй холбоотой миний нэр төр, алдар хүндийг гутаах ажлыг зохион байгуулалттай хийж байгаа. Тухайлбал, өнгөрсөн сонгуулиар СХД-ийн 27 дугаар тойрогт надтай өрсөлдсөн нэр дэвшигчид энэ гүтгэлгийг зохион байгуулалттай хийсэн. Энэ ажлыг гардаж хийсэн хүний нэг нь жүжигчин Б.Навчаа. гэж мэдээллээ.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.