Уншиж байна...
У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо
Эшлэлүүд-Х.Нямбаатар: 12-р ангийн хүү охинтой тохиролцоод бэлгийн харьцаанд орсон тохиолдолд 5 жилийн ял өгч болохгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Улаан бал” ярилцлагын нэвтрүүлэгт орсон. Энэ ярилцлагын үеэр хэлсэн онцлох 15 эшлэлийг хүргэж байна.

  1. Худал мэдээлэл тараасан, хүн гүтгэснээ хүлээн зөвшөөрч залруулга хийсэн тохиолдолд ямар нэгэн эрүүгийн болон зөрчлийн хуулиар торгохгүй.
  2. Над руу хүмүүсийн дайраад байгаа шалтгаан бол өөрсдөө өмчилсөн хэвлэлийн зөвлөлтэй байхыг хүсэж байгаа.
  3. Нийгмийн сүлжээ хэрэглэгч бүгд хэвлэн нийтлэгч болсон.Олон нийтийн сүлжээнд өөрийн санал бодлоо илэрхийлэх нь хэвлэн нийтлэх явдал.
  4. Өмнөх хууль зүйн сайд нар шиг өмнөх ерөнхий прокурор шиг бизнес эрхлэгчдийнхээ мөнгийг дээрэмдэж тонодоггүй байя.
  5. Сэтгүүлчид "Бид хүн гүтгэе. Яадаг юм. Та нар эрүүгийн хуульнаасаа наад заалтаа халж хаяач" гэдэг юм ярьж байна. Би зарим сэтгүүлчдийг хэвлэлийн зөвлөлийг худалдаж авах гээд өргөн хүрээтэй байгууллагаас айгаад байна гэж хардаад байгаа.
  6. Миний талаар гүтгэлэг тараасан Навчаа гэдэг хүүхэн "14 настай хүүхэд хүчиндэгч Х.Нямбаатар чи зайл аа" гэж байгаа. Би охин хүүхдүүдтэй. Би үүнийг худлаа гэдгийг цагдаагийн байгууллагаар нотлуулья. Навчаа бол надтай өрсөлдөж нэр дэвшсэн Пунсалмаа гэдэг хүний сонгуулийн штабт ажилласан.
  7. Сонгууль дуусахаа больчихсон юм байна. Сонгуулиас сонгуулийн хооронд тодорхой циклд төрийн алба явах боломжгүй болж. Над руу чиглэж байгаа гүтгэлгийг ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилгаа эхэлжээ.
  8. Миний эсрэг байгаа хүмүүст хэлэхэд Би өөрийнхөө үзэл бодол энэ зарчмаасаа хэзээ ч ухрахгүй.
  9. Үндсэн хуульд өөрчлөлт орж ерөнхийлөгч парламентаас сонгогддог болох нь зүйтэй.
  10. Миний нэр төр алдар хүндийг гутаан доромжилж байна. Би хүчиндэгч биш.
  11. Бүх телевизийн ард нэг улс төрч байгаа.
  12. 14-өөс дээш насны хүнтэй тохиролцож бэлгийн харьцаанд орвол харьцангуй хөнгөн ял оногдуулдаг эрүүгийн эрх зүйн уламжлал тогтоод 90 хэдэн жил болж байна.12-р ангийн хүү үерхдэг 10-р ангийн охинтой тохиролцоод бэлгийн харьцаанд орсон тохиолдолд 5 жилийн ял өгч болохгүй.
  13. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр сошиал дээр попормооргүй байна. Олон нийтийн сүлжээнд юу ярьвал ард түмэн таалагдахыг би ч мэднэ.
  14. Бид 2019 онд жагсаж цуглаж үзэл бодлоо илэрхийлж тэмцэл хөдөлгөөн хийгээгүй бол Эрдэнэт үйлдвэр өнөөдөр засгийн газрын мэдэлд 100 хувь ирэхгүй байх байсан.
  15. Би цаазын ялыг дэмждэггүй.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.