Уншиж байна...
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулнаӨнөөдөр ихэнх нутгаар халнаМИАТ ТӨХК 11 дэх удаагийн IOSA шалгалтад амжилттай шалгууллааЭнхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байнаПрокурорын байгууллагаас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нөлөөллийн арга хэмжээг эхлүүлжээГовийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ“Unlock the mongolian economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зуржээМИАТ: СӨҮЛ - УЛААНБААТАР чиглэлд зорчих оюутнууддаа 1+1 тээшний урамшуулал зарлалааНалайх дүүрэгт 79МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээОнцгой байдлын алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгааллааМонгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэвНийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгаруулжээНийслэл хотод үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орноХүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллооҮндсэн хуулийн цэцийн даргаар Жуужаагийн Эрдэнэбулган сонгогджээ
Цахилгааны үнэ тэглэснээр трансформаторууд ачааллаа дийлэхээ больж шатаж байна

Засгийн газраас эрчим хүчний үнийг тэглэснээр ачаалал хэт нэмэгдэх болсон тухай зарим албаны хүмүүс мэдээлж байна. Манай улсад өдөр бүр 17.00-21.00 цагийн хооронд эрчим хүчний хэрэглээ огцом өсдөг. Иймд энэ хэрэглээг хангахын тулд ОХУ-аас эрчим хүч худалдан авдаг юм. Нэг квт цагийн эрчим хүчийг дунджаар 243 төгрөгөөр авдаг байна.    

Гэвч өнгөрсөн ням гарагаас хойш оргил цагийн ачаалал дахин 18-20 хувиар өсжээ. Энэ байдал цаашид үргэлжилсээр байвал цахилгаан хязгаарлахаас өөр аргагүй гэж Эрчим хүчний зохицуулах хорооноос мэдэгдсэн юм. Иймд та оргил цагийн үеэр нэн шаардлагатай биш бол утас цэнэглэхгүй, цахилгаан халаагуур асаахгүй, угаалгын машин, тоос сорогч гэх мэт цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байхыг нийт иргэдэд зөвлөж байна.

Улмаар гэр хорооллын ачааллаа хэтрүүлснээс оруулгын утас, монтажны утас, гэр доторх автоматууд гэмтэх, халалт үүсэх, цаашдаа галын аюулгүй байдал алдагдаж, өөрт болоод өрөөлд маш их хэмжээний хохирол учруулах эрсдэлтэй болоод байна. Хэрэглээний эрчим хүчний үнэ тэглэснээр үүссэн гэмтлийн талаарх зураг болон бичлэг сошиалд тархаад байна. 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.