Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
ЧД-ийн АН-ын даргад нөхрийнхөө эсрэг өрсөлдөж буй гэх Н.Ундрах гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухайгаа дахин бичжээ

Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрах: Миний нэхэл хатуу! Гомдол минь надтай л цуг энэхүү нарт ертөнцөөс хамдаа одно

Ардчилсан нам намынхаа даргаар хэнийг сонгох вэ гэдэг асуудал ид яригдаж байна. Улс төрийн энэ томоохон үйл явдлын зэрэгцээгээр АН-ын зарим дүүргийн намын дарга нарыг сольж, шинээр сонгох асуудал хөндөгдөж эхлэв. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн АН-ын даргад “Нэткапитал” банк бусын үүсгэн байгуулагч “Сахигтун Үндсэн хуулийн 19” эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан Д.Сүндий гэгч дүүргийн намын дарга болохоор яригдаж байгаа хүмүүсийн дунд нэр нь явж байна. Хачирхалтай нь түүний эхнэр болох Н.Ундрах Чингэлтэй дүүргийн АЭХ-ны дарга бөгөөд бас л дүүргийн намын дарга болохоор идэвхийлэн намын гишүүдтэйгээ уулзаж саналыг нь татах ажиллагаа хийж байгаа гэнэ. Ардчилсан нам шалдаа бууж нэгэн гэр бүлийн хармаанд орох болтлоо доошилсон нь эндээс харагдаж байна.

Чингэлтэй дүүргийн намын даргад өрсөлдөгчид цөөнгүй байгаа бөгөөд юутай ч намын даргын суудлын төлөө эхнэр, нөхөр хоёр хооронд гэр бүлийн хүчирхийллийн асуудал бас л яригдав.

Юутай ч Н.Ундрах нь өөрийн сошиал хуудаснаа хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа зүрх зүсэм дараах мөртийг дахиад л бичжээ. Хүмүүс доор нь коммент бичиж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа энэхүү постоо устгажээ.

Уншигч танд нэмэлт тайлбаргүйгээр Н.Ундрахын олон нийтэд тарсан сошиал постыг оруулъя.  

Н.Ундрахын сошиал постыг хүргье...

Өнөөдөр би юунд маш ихээр харамсдаг вэ?

Бие болон сэтгэлийн хүчирхийлэлд өртөж ёс бус сэтгэлгээ, үйлдэлтэй эр эм хоёрын харилцааг тэвчиж суухдаа хамтарч босгосон амьдрал, компанидаа би харам байсан...

Хүүхэд шиг ээ хайрласан компаний минь ажилчид тэгэхэд намайг эмнэлэгт эргэж ирсэн үү? Мөнгөтэй эрийн талд орж нүүрээ буруулсан NC-чүүд өөрсдөөсөө ичээсэй!

Сонгуулийн ажилд нь хүчин зүтгэсэн Сүндий сангийнхан өөрсдөөсөө ичээсэй!

Хүчирхийлэгчийн эх, ах нар нь хүчирхийллийг хүлээн зөвшөөрч нуун далдалснаасаа, намайг зодуулж байхад хараад зогсож байсан тэр эмэгтэй өөрөөсөө ичээд ядаж нэнг хэлээд уучлал гуйгаасай!!! Юу болсныг мэдэхийн дээдээр мэдэх тэр эрийн дагавар охин ааваа та яаж чадаж байна аа гэж дугараагүйдээ ичээсэй!

Миний нэхэл хатуу !!! Гомдол минь надтай л цуг энэхүү нарт ертөнцөөс хамдаа одно!!!

Би эх оронд минь шударга шүүх тогтолцоо байгааг хармаар байна!

Худалдагдсан цагдаа, прокурор, шүүгч өмгөөлөгч нар өөрсдөө эхээс төрсөн байж л таараа. Охин үртэй, эх хүмүүс байж л таараа.

Шударгай үнэний талд зогсооч! Зөв байгаач! Үнэн хэзээд ялдаг гэдэгт би итгэдэг.

Дашрамд дурьдахад...

Нэткапитал ББСБ-ын эзэн Д.Сүндий нь гэргийгээ зоддог хүчирхийлэгч гэх баримтууд өнгөрөгч оны хавар цахим орчимд дэлгэгдэж, багагүй шуугиан дэгдээсэн. Эхнэр Н.Ундрах гуравдугаар сарын 25-ны өдөр ХУД-ын цагдаагийн 1-р хэсэгт өргөдөл гаргаж, тун удилгүй хэрэг нээгдэж, шалгагдаж эхэлсэн байдаг.

Улмаар Д.Сүндийгийн эхнэр Н.Ундрахын шүүх шинжилгээ нь дүгнэлтэд тархи доргисон, нүүр болон цээжний зөөлөн эдийн няцралттай гэсэн дүгнэлт гарч байсан.

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.